|
Видео

Шинэ мэдээ

Энэ онд 11 байршилд борооны ус зайлуулах шугамын ажил хийнэ

Энэ онд 11 байршилд борооны ус зайлуулах шугамын ажил хийнэ

Нийслэл хотын хэмжээнд далд хэлбэрийн борооны ус зайлуулах шугам сүлжээ 180 гаруй км байдаг бөгөөд авто замын гадаргуугийн усыг 2000 орчим шүүрт худгаар дамжуулан авч зайлуулдаг. Энэ оны тухайд 11 байршилд шинээр буюу шинэчлэн замын борооны ус зайлуулах шугамын ажлыг хийж байгаа аж. Сүүлийн байдлаар усны гудамж, "И-Март” худалдааны төвийн уулзвар-Токиогийн гудамж, Ганц худгийн авто зам, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын зам, Энхтайваны гүүрний зүүн талын төмөр зам доогуурх нүхэн гарц зэрэг газруудад ус зайлуулах шугамын ажил үргэлжлүүлэн хийж байна.

Жил бүр борооны ус зайлуулах далд шугам сүлжээ шүүрт болон үзлэгийн худгуудад цэвэрлэгээ, урсгал засвар, нөхөн сэргээлтийн ажил хийгддэг боловч зарим иргэн, аж ахуйн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан эвдрэл үүсдэг. Үүнд, Аж ахуйн нэгжүүд зөвшөөрөлгүй холболт хийж, худгийн ачааллыг нэмэгдүүлдэг, шүүрт худаг руу замын шороо болон хог хийж битүүрүүлэх, дур мэдэн барилга байгууламж барих зэргээс шалтгаалж борооны ус зайлуулах шугам сүлжээ хэвийн ажиллах боломжоо алддаг юм. Иймд иргэн, аж ахуйн нэгжүүд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж, зам талбайн үйл ажиллагаанд саад учруулахгүй байхыг албаныхан анхааруулж байна.

 

M.Тогтох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.