|
Видео

Шинэ мэдээ

Борооны усны инженерийн шугам сүлжээний ажил гүйцэтгэнэ

Борооны усны инженерийн шугам сүлжээний ажил гүйцэтгэнэНийслэлийн Засаг дарга "Газрын байршил тогтоож, газар эзэмших эрх олгох тухай” А/510 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Баянгол дүүргийн 1,3,4,5,6,14,17,18 дугаар хорооны орон сууцны хорооллын дунд хийхээр төлөвлөсөн борооны усны инженерийн шугам сүлжээ болон авто замын ажлын трасст 28897 м2 газрыг нийслэлийн Авто замын газарт инженерийн шугам сүлжээний зориулалтаар  15 жилийн хугацаатай эзэмшүүллээ.
 
Дээрх авто зам, замын байгууламжийн төлөвлөлтийн шийдлийг хянан батлах, кадастрын бүртгэлд бүртгэх, замын ажилд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Өмчийн харилцааны газар, Авто замын газарт тус тус үүрэг болгов.

Нийслэлийн хэмжээнд улс, орон нутгийн төсөв, гадаад, дотоодын төсөл хөтөлбөрийн санхүүжилтийн эх үүсвэрээр хийгдэх авто зам, замын байгууламжийн ажлын зориулалт, гүйцэтгэлд хяналт тавих, хэрэгжүүлж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler