![]() |
Баян-Өлгий аймагт үерийн улмаас 163 иргэн орон гэргүй болжээ
О.УРАНБИЛЭГ
Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 2, 3, 4, 12, 13 дугаар багуудын нутаг дэвсгэрт уулнаас үер бууж олон айл өрхүүдэд хохирол учирчээ.
Одоогоор усанд автсан 286 хүнийг аюулгүй газарт гаргаж, орон гэргүй болсон 163 иргэнийг ЕБС-ийн сурагчдын дотуур байранд байрлуулсан аж. Нийт долоон багийн 43 айлын нүүлгэн шилжүүлжээ. Үерийн голомтод нийт 11 байгууллагын 427 хүн, 63 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж аймгийн төвийн цахилгааны хэрэглээг хязгаарлаж, сэргээн босгох ажлыг зохион байгуулж байна.
Мөн ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга Бригадын генерал Г.Ариунбуянгийн шийдвэрээр Ховд аймгийн ОБГ-ын есөн алба хаагч, Завхан аймгийн ОБГ-ын есөн алба хаагч, Увс аймгийн ОБГ-ын таван алба хаагч, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын долоон алба хаагч, Баян-Өлгий аймгийн чиглэлд хөдөлсөн байна.
Эх сурвалж: www.polit.mn
