| |
Видео
Шинэ мэдээ
Хоолны бизнес эрхлэгчид шалгалтад бүдрэв
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад хийгдсэн хяналт шалгалтын тухай Нийслэлийн мэргэжлийн хяналтаас мэдээлэл хийсэн юм.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан "Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу хүнсний чанар, стандарт, эрүүл ахуй, халдвар хамгаалал зэрэгт хяналт тавин ажиллажээ.
Төлөвлөгөөт хяналт шалгалтад хамрагдахаар олон нийтэд зарлагдаж, шилэн хяналтын системд тусгагдсан нийт 221 нийтийн үйлчилгээтэй хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газраас 203 газар буюу 92 хувь нь хамрагдсан бөгөөд, мөн 133 аж ахуйн нэгж, 70 иргэнийг хамруулжээ. Үүнээс 1871 зөрчил илрүүлж 1356 буюу 72.4 хувийг нь шийдвэрлэсэн байна.
Тухайлбал, хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд хүнсний аюулгүй байдлыг хангаагүй "Асралт-Эрдэнэ” ХХК-ийн "Зоост” баарны үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээ авч, тусгай зөвшөөрөлгүйгээр согтууруулах ундаагаар үйлчилсэн Халиун төгөл ХХК-ийн хууль бусаар олсон төгрөгийг улсын байцаагчийн актаар хураан авч улсын орлогод төвлөрүүлсэн аж.
"Хяналт шалгалтын явцад хүнсний түүхий эдийг хадгалах хөргөх, хөлдөөх төхөөрөмжөөр бүрэн хангагдаагүй, бэлэн хоол зуушийг зохих хэмд хадгалж, түгээх зориулалтын төхөөрөмжөөр хангагдаагүй, хүнсний түүхий эд бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлгүй зэрэг нийтлэг хэд хэдэн алдааг гаргаж байна” Нийслэлийн мэргэжлийн хяналтын албанаас мэдээлж байна.
Эх сурвалж www.wikimon.mn