| |
МУГЖ ПОП ДИВА ДУУЧИН Ж.АЛТАНЦЭЦЭГ НҮБ-ЫН УУЛЗАЛТАД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦЖЭЭ
"Чингисийн хүүхдүүд” МУСК-ны продюсер, МУГЖ, дуучин Ж.Алтанцэцэг НҮБ-ын
уулзалтад оролцон, нүүдэлчдийн соёлын илрэл болсон бүтээлээ танилцуулаад иржээ.
Тэрбээр энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа,
"НҮБ-ын Женев дэх төвийн ерөнхий захирал М.Мёллерын илгээлтийг НҮБ-ын Женев дэх
төвийн улс төр, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Салман Баль танилцуулж, уг
арга хэмжээг нээлээ. "Чингисийн хүүхдүүд” киног олон зочид үзэж сонирхсон сайхан
арга хэмжээ боллоо. Монгол улсаас Женевт суугаа элчин сайд Л.Пүрэвсүрэн болон
бусад элчингийн ажилтнууд та бүхэндээ "Чингисийн хүүхдүүд” киноны баг хамт олны
өмнөөс талархал илэрхийлье. Маш олон зочид хүлээн авалт урлагийн тоглолт бүхий
арга хэмжээ түүхэн үйл явдлын гэрч болсондоо үнэхээр баяртай байна. Монголын
Урлаг мандан бадраг” хэмээн бичжээ.
Мөн энэхүү киноны тухай цухасхан дурьдхад Чингисийн хүүхдүүд кино нь Монгол ахуй, Монгол аж амьдрал, Өв соёл, Монголын байгал ямар үзэсгэлэн төгөлдөр болох тухай өгүүлдэг байна. Энэхүү уран бүтээл нь Монголыг дэлхийд таниулсан томоохон уран бүтээл юм. Уг киног МУГЖ Ж.Алтанцэцэг продюсерлэж дэлхийд Монгол орноо сурталчилан таниулсан юм. Иймээс МУГЖ Ж.Алтанцэцэгтээ цаашдын уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе.