|
Видео

Шинэ мэдээ

Монголын төмөр зам ТӨХК-иас аудитын тайлангаар илэрсэн зөрчлүүд

Монголын төмөр зам ТӨХК-ийн 2017 оныүйл ажиллагаанд цөөнгүй зөрчил илэрсэн байна. Тиймээс тус газрын аудитын тайлан хязгаарлалттай санал дүгнэлтээр гарчээ.

Монголын төмөр зам ТӨХК-ийн 2017 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшин, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын тогтоолоор батлаж илчит тэрэг, вагон түрээс, тээвэрлэлтээс нийт 9,589.9 сая төгрөгийн орлого олж удирдлага болон үйл ажиллагааны зардалд 8,932.1 сая төгрөгийн зардал гаргаж 657.0 сая төгрөгийн ашигтай ажиллахаар төлөвлөсөн. Тайлант онд илчит тэрэг, вагон түрээс, тээвэрлэлтээс 6,159.9 сая төгрөг, хүүгийн орлого 1,231.2 сая төгрөг, нийт 7,391,0 орлого олж удирдлага болон үйл ажиллагааны зардалд 7,202.4 сая төгрөгийн зардал гаргажээ. Орлогын төлөвлөгөө Хандгайт-Төмөртэй чиглэлийн тээвэрлэлтийн орлого 2,695.5 сая төгрөгөөр, түрээсийн орлого 734.4 сая төгрөгөөр тасарсан нь нөлөөлжээ.

Аудитын явцад доорхи материаллаг бус хэмжээтэй алдаа зөрчилүүд нь санхүүгийн тайлангийн эрх үүрэг, тохиолдсон байх, үнэлгээ, хэмжилт гэсэн батламж мэдэгдлийг хангахгүй байсан ба холбогдох хуулийн заалтуудыг зөрчсөн байна.

  • Санхүүгийн тайлангийн талаар Санхүүгийн тайлангийн бүрэлдэхүүн болох санхүүгийн тайлангийн тодруулгыг мянган төгрөгөөр илэрхийлсэн нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйл, Сангийн сайдын 2017 оны 361 дүгээр тушаалаар батлагдсан "Санхүүгийн тайлан, тодруулгыг бэлтгэх заавар"-ын 1.4-т заасан "Санхүүгийн тайлан,тодруулгын үзүүлэлтийг төгрөг, мөнгөөр илэрхийлнэ." гэсэнтэй нийцэхгүй байгаа.
  • Тайлант онд тооцоо нийлсэн акт үйлдээгүй төлөгдөх хугацаа хэтэрсэн 54.8 сая төгрөгийн дансны авлага байна. Үүнээс 51.4 сая төгрөг нь Төрийн өмчийн хорооноос (хуучнаар) 2012 оны 6 сард авах ёстой байсан авлага, 3.4 сая төгрөг нь Л.Цэнгэлийн сургалтын төлбөрийн үлдэгдэл байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20.2.6.-д "эд хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тооцоо хийж, үлдэгдлийг баталгаажуулж, баримтжуулах ажлыг зохион байгуулах, удирдах” гэж заасантай нийцэхгүй байгаа.
  • Нийт 23.2 сая төгрөгийг зардлын дансдад буруу ангилан тайлагнасан. Үүнээс 16.4 сая төгрөг нь татвар ногдох орлогоос хасагдахгүй зардал байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20.2.3-т "холбогдох олон улсын стандарт, эрх бүхий төрийн байгууллагаас баталсан нягтлан бодох бүртгэлийн стандарт, журам, заавар, энэ хуулийн 5.1.4-т заасан үнэн зөв байх гэсэн зарчмыг баримтлан нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргах” гэж заасантай нийцэхгүй байна.
  • Хандгайт-Төмөртэй чиглэлийн 33.4 км төмөр замыг ачиж буулгах терминалын хамт барих-шилжүүлэх төслийг Засгийн газрын 2018 оны 01 дүгээр 04-ний өдрийн 6 тоот тогтоолоор цуцалсан. Гэвч тухайн чиглэлийн төмөр замаар Монголын төмөр зам ТӨХК 2016 оны 05 дугаар сараас эхлэн тээвэрлэлт хийж эхэлжээ. 2017 онд 2.0 сая тн хүдэр тээвэрлэхээр төлөвлөснөөс 0.7 сая тонн хүдэр тээвэрлэж 1,960.6 сая төгрөгийн зардал гарган, 1,798.1 сая төгрөгийн орлого олж 162.5 сая төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Ганцхан компанийн ачааг тээвэрлэхийн тулд алдагдал хүлээж байгаа нь тус компанийн санхүүгийн тайлангийн ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаа.
  • Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн ажил 2015 оны 2 дугаар сараас Хөгжлийн банкны санхүүжилт зогссонтой холбоотойгоор зогсонги байдалд орсон. Улмаар төслийг дуусгавар болгох хэлэлцээр 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр эцэслэн байгуулагдсан. Замын ажил зогссон ч төслийн ажилтнууд одоог хүртэл ажилласаар байгаа ба 2017 онд төслийн ажилчдын жилийн цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зардал нийт 310.7 сая төгрөг болсон байна. Энэ нь компанийн санхүүгийн тайлангийн ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлж үргүй зардал гарах магадлалтай байна.
  • 2010 онд БНХАУ-ын Экспорт-импортын банкны зээлийн хөрөнгөөр нийлүүлэгдсэн 35.7 сая ам.долларын хөрөнгийг нягтлан бодох бүртгэлд тусгаж үйл ажиллагаандаа ашиглаж байгаа боловч одоог хүртэл засгийн газартай дамжуулан зээлдүүлэх гэрээ хийгдээгүй байна. Зээл авсанаас хойш зээлийн эргэн төлөлт хийгдээгүй одоогоор зээлийн хуримтлагдсан хүүгийн өглөг 9,219.9 сая төгрөг болсон. Зээлийн эргэн төлөлт хугацаандаа төлөгдөөгүйгээс үүсэх алданги нэмэгдсээр байгааг анхаарах шаардлагатай байна.

Монголын төмөр зам ТӨХК-ийн 2017 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар нийт 9,771.1 сая төгрөгийн алдаа зөрчил илэрсэн ба үүнээс 185.7 сая төгрөгийн зөрчилд зөвлөмж өгч, 9,585.4 сая төгрөгийн зөрчлийг арилгах албан шаардлага өгсөн байна.

Мөн аудитаар илэрсэн зөрчлүүдийг байгууллагын удирдлага хүлээн зөвшөөрсөн байх юм.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler