|
Видео

Шинэ мэдээ

Махны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд бүхий л талаар хамтарч ажиллахад нээлттэй гэдгээ илэрхийлэв

Махны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд бүхий л талаар хамтарч ажиллахад нээлттэй гэдгээ илэрхийлэв

Хүнс, хөдөө аж  ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг УИХ-ын гишүүн, Монголын махны холбооны ерөнхийлөгч Б.Пүрэвдорж тэргүүтэй тус холбооны гишүүдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга  Д.Батмөнх, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэл нар оролцов

Уулзалтын эхэнд, Монголын махны холбооны гүйцэтгэх захирал Б.Очирбат махны үйлдвэрлэл болон экспортын чиглэлээр тулгамдаж буй асуудлаа багцлан танилцуулсан. Үүний дараа, мал аж ахуйн салбарын суурь хоёр хуулийг дагалдан гарах эрх зүйн актуудыг салбарын яамтай хамтран боловсруулах, төрөөс махны худалдан авалт хийхдээ зөвхөн үйлдвэрийг аргаар боловсруулсан мах авдаг байх, махны үйлдвэрүүдэд технологийн шинэчлэл хийх зэрэг саналыг Монголын махны холбооны ерөнхийлөгч Б.Пүрэвдорж дэвшүүллээ.

   ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг үйлдвэрийн аргаар боловсруулсан мах бэлтгэлийг дэмжиж, махны экспортыг нэмэгдүүлэхэд яам анхаарч байгаа бөгөөд Монголын махны холбоотой бүх талаар хамтарч ажиллахад нээлттэй гэв.

Эх сурвалж: ХХААХҮЯам

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.