| |
Видео
Шинэ мэдээ
Хүнсний ногооны үнэ огцом нэмэгджээ
Ногоочид эх орныхоо хөрсөнд тарьсан шинэ ургацаа хүнсний зах, төв цэгүүдээр нийлүүлж эхэлжээ. Жил бүр шинэ ургац гарахын өмнө хүнсний ногооны үнэ нь өсөж, 2-3 долоо хоног болоод буурч эхэлдэг. Хүнсний ногооны үнэ сүүлийн 4-5 хоногт огцом өссөн гэж худалдаачид хэлж байна.
"Бөмбөгөр” худалдааны төвд зургаадугаар сарын 27-ны байдлаар хүнсний ногоо ямар үнэтэй байгааг хүргэе.
Хүнсний ногооны үнэ /төгрөгөөр/
Төмс/монгол, хятад/- 1500-2300
Лууван- 3000-3500
-Сонгино /хятад/1500
-Манжин 5000-7000
-Байцай -2000-4000
-Чинжүү 5000
-Өргөст хэмх 5000-7000
-Улаан лооль 9000 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.