|
Видео

Шинэ мэдээ

Хүнсний ногоо тансаг хэрэглээнд орлоо

Сүүлийн үед худалдаачдын дунд ч худалдан авагчдын дунд ч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ, тэр дундаа хүнсний ногооны үнэ огцом өссөн талаарх асуудал гол сэдэв болж яригдаж байна.

Хүн бүр "Хөөх ногооны үнэ яагаад өсчихсөн юм бэ. Ийм байсан билүү, юу билээ” гэж гайхаж өөр зуураасаа асууцгаана.

Нээрээ л бүх худалдааны төвүүд болон томоохон сүлжээ дэлгүүрүүдэд хүнсний ногооны үнэ тэнгэрч хаджээ. Гэнэт яагаад ингээд үнэ нэмэгдсэн асуудлаар ногоочдоос асуухаар "Монгол ногоо, шинэ ургац, үнэтэй байлгүй яадаг юм бэ. Өдийд үнэ нэмэгддэгийг мэднэ биз дээ” гэх.

Тухайлбал, төмс 1кг 2200-3000 төгрөг, лууван шинэ ургац нь 1кг 2500-3500, монгол байцаа 3500, шар манжин бүр 7500 төгрөгт хүрсэн харагдана билээ. Сонгино хоёр ялгаатай, нэг нь хятад нөгөө нь монгол 2000-3000 төгрөг. Сармис нэг боодол нь 1000 төгрөг, ширхэг нь 300 төгрөг байдаг байсан бол 3000, ширхэг нь 500 төгрөг болсон байв.  Гэтэл мах 1 кг нь 6500-7000 төгрөг байгаа юм. Махаа идэхүү, манжингаа сонгох уу л гэдэг болчихоод байна.

Даршилсан ногоо, халиар, ногоон сонгины үнэ ч нэмэгдсэн байв. Ингээд өдөр тутамд өргөн хэрэглэгддэг хүнсний ногоо тансаг хэрэглээнд орлоо. Өчигдөр өглөө 08.00 цагийн үед Барс-1 худалдааны захын зүүн талд Хүнс ногооны бөөний цэг гэсэн жижигхэн дэлгүүрт "алалцаан” болж байгаатай тааралдав.

Тэнд арай хямдхан бөөнддөг юм байна. Ногоочид бөөн бөөнөөрөө ирчихсэн, тэрэг тавьсан "Энэ минийхээ, миний нэрийг бичээрэй. Май мөнгөө хурдан авалдаа, би ногоогоо зөөх гэсэн юм. Алив холдоочээ. 3 уут ногоон сонгино 5000 төгрөгт өгчихөөч, болж байгаа биз дээ” гэх мэтээр хашгиралдан орилолдож, бужигналдаж байв. Тэд тэндээсээ таван төгрөгийн татуу аваад өөрсдөө үнээ нэмж зардаг гэнэ.

Уг нь Барс худалдааны захууд бөөний үнээрээ хямдхан зардаг байх гэж бодоод яваад ортол зарж байгаа бүх ногоон дээрээ шинээр үнэ нэмээд наасан байв.

Ногоочид өөрсдөө дур мэдэн үнээ арай л аймар нэмээд байх шиг санагдсан шүү. Үнэхээр хятад биш, монгол ногоо зардаг бол үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэхээр ингээд үнээ нэг нугалж нэмээд байхаар ямар хэрэг байх вэ дээ. Хятадыг нь бодоод хямдханыг нь худалдаж авах гэхээр үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэнгүй, төр засаг ЖДҮ-ээ бодсонгүй гэж уйлна, нөгөө хэсэг нь сүрдүүлнэ. Ийм л ногооны ченжүүд байна.

Ийнхүү өдөр тутамд хэрэглэдэг бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхээр хэтэвч нимгэрнэ л гэсэн үг юм. Мах, гурил, будаагаа идэж байвал барах минь. Одоо шатахууны үнэ нэмэгдлээ, дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх нь ойлгомжтой. Баяр наадам дөхөхөөр худалдаачид хуйвалдаж, үнээ нэмдэг муухай жижиг байгааг ч нуухгүй юм даа.


О.Сайхан

 
Dorgio.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler