|
Видео

Шинэ мэдээ

Иргэдийн өргөдөл, хүсэлтийг 90 хувьтай шийдвэрлэж байна

Иргэдийн өргөдөл, хүсэлтийг 90 хувьтай шийдвэрлэж байнаДүүргийн Төрийн захиргааны удирдлагын хэлтсээс 2018 оны 5 дугаар сарын 21-ээс 5 сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд Засаг даргын Тамгын газарт ирсэн нийт 509 өргөдөл, хүсэлт, санал, гомдол, талархал, шүүмжлэлийг холбогдох албан тушаалтан болон хэлтэс албадад танилцуулан, шилжүүлж ажиллалаа.

Эдгээр өргөдөл, хүсэлтүүд www.smartcity.mn  цахим хаяг, 1800-1200 тусгай дугаарын утас, www.ub1200.mn цахим хуудас, Засгийн газрын 11-11 төв, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөр дамжин ирдэг юм. Иргэдээс ирүүлсэн нийт 509 өргөдөл, хүсэлтийн 457 буюу 89,78 хувийг хугацаанд нь шийдвэрлэсэн бол шийдвэрлэх шатандаа 52 өргөдөл, бүртгэгдсэн  байна.

Түүнчлэн тус хэлтсээс дүүргийн ЗДТГ-т ирсэн нийт 75 албан бичгийг бүртгэж холбогдох албан тушаалтанд танилцуулан ажиллалаа. Мөн энэ хугацаанд Засаг даргын Тамгын газраас www.edoc.ub.gov.mn цахим хаягаар 81 албан бичгийг явуулсан байна.

Архивын тасгаас албан бичгийн www.edoc.ub.gov.mn программыг хэрхэн  ашиглаж, хэрэглэх тухай хороодын зохион байгуулагч, сургууль, цэцэрлэгийн архив албан бичиг хэргийн ажилтнуудад заавар зөвлөгөө өгч ажиллаж байгаа бөгөөд албан бичгийг 99,41 хувьтай шийдвэрлэж байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler