|
Видео

Шинэ мэдээ

Албан тушаалаа урвуулсан, хэтрүүлсэн гэх гомдол хамгийн их иржээ

Албан тушаалаа урвуулсан, хэтрүүлсэн гэх гомдол хамгийн их иржээ

 

АТГ-т ирсэн өргөдөл, гомдол, мэдээллийн нэг сарын дүр зураглалыг харахад албан тушаалаа урвуулсан,хэтрүүлсэн гэх гомдол хамгийн олон ирсэн байна.

Авлигатай тэмцэх газар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авдаг бөгөөд тэдгээрийг хэрхэн шийдвэрлэсэн талаар сар бүр дотооддоо дүн шинжилгээ хийдэг. Түүнчлэн 2016 оны 5 дугаар сард хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх дүн шинжилгээний мэдээллийг нэг өгүүлбэрээр танилцуулсан байна.

2016 оны 5 дугаар сард АТГ нийт 88 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авчээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн дийлэнх нь албан бичгээр, шуудангаар иржээ.

2016 оны 4 дүгээр сард хүлээн авсан 88 өргөдөл, гомдол, мэдээллийн 43-ыг Улаанбаатар хотоос ирүүлсэн нь хамгийн олон байна.

Харин Дорноговь аймгаас 9, Дархан-Уул, Баян-Өлгий аймгаас тус бүр 4, Сэлэнгэ аймгаас 3, Хэнтий, Дундговь, Өмнөговь, Төв, Архангай, Хөвсгөл, Говь-Алтай, Ховд, Увс аймгаас 2, Дорнод, Говьсүмбэр, Булган, Баянхонгор, Завхан аймгаас тус бүр 1 өргөдөл, гомдол, мэдээлэл ирүүлсэн байв.

Сүхбаатар, Өвөрхангай, Орхон аймгаас өргөдөл, гомдол, мэдээлэл ирээгүй байна.

АТГ-ын 2016 оны 5 дугаар сард хүлээн авсан 88 өргөдөл, гомдол, мэдээллийн 44 нь гэмт хэргийн шинжтэй байв. 28 нь ашиг сонирхлын зөрчил, хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй холбоотой байжээ. АТГ-ын харьяалан шалгах гэмт хэрэг, зөрчлийн төрөлд хамаарахгүй 13 өргөдөл, гомдол, мэдээлэл ирсэн байна.

Нутгийн удирдлага, газрын харилцаа, кадастр, боловсрол, гааль, зам, тээвэр, эрүүл мэндийн салбар, байгууллагатай холбоотой өргөдөл, гомдол, мэдээлэл 2016 оны 5 дугаар сард давамгайлжээ.

Нутгийн өөрөө удирдах байгууллага, газар олголт, бүртгэл, тендер, гаалийн хяналт, хүний нөөцийн удирдлагын үйл ажиллагаатай холбоотой гомдол олон ирсэн дүнтэй байна.

Албан тушаалаа урвуулсан, хэтрүүлсэн гэх гомдол 37 буюу хамгийн олон нь байв.

Түүнчлэн ашиг сонирхлын зөрчил гаргасан 19, хууль бус шийдвэртэй холбоотой 16, өмч хөрөнгө завшсан 5, айлгаж дарамталсан 4, хууль бус шийдвэртэй холбоотой 16, хээл хахууль өгсөн 7, хээл хахууль авсан тухай 12, өмч хөрөнгө завшсан 11 өргөдөл, гомдол, мэдээлэл ирүүлсэн нь харьцангуй өндөр хувьтай байна.

АТГ иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас 2016 оны 5 дугаар сард хүлээн авсан 88 өргөдөл, гомдол, мэдээллийн 79-ийг нь шийдвэрлэсэн байна.

Ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотой өргөдөл, гомдол, мэдээллийг дунджаар 22.9 өдөрт багтаан шийдвэрлэжээ. Хуулийн дагуу өргөдөл, гомдол, мэдээллийг 30 хоногт багтан шийдвэрлэж, хариу өгөх ёстой байдаг билээ.

Гэмт хэргийн шинжтэй өргөдөл, гомдол, мэдээллүүдийн 7.6 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэсэн, 24.1 хувьд нь зөрчлийг тогтоож шийдвэрлэсэн бол 68.5 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, харьяаллын дагуу шилжүүлэх санал гарган, прокурорын хяналтад шилжүүлсэн байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler