|
Видео

Шинэ мэдээ

Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан аваар хийсэн үү

Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан аваар хийсэн үү

 

Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасангийн 0001 АРА улсын дугаартай "Ланд круйзер 200” маркийн автомашин осолдсон талаарх мэдээ өчигдөр сошиалаар тарлаа.  Автомашиныг Засаг дарга өөрөө унаж явсан, мөн согтуу байсан талаар жиргээчид бичжээ.  Харин Засаг даргын зүгээс энэ мэдээлэлд ямар нэгэн тайлбар өгөхөөс татгалзав.  Засаг дарга Ц.Мөнхнасан нь аймгийнхаа МАН-ын даргаар ажиллаж байгаад өнгөрсөн жил энэ албан тушаалд томилогдсон байдаг.  Харин сар гаруйн өмнөөс "Ланд круйзер 200” маркийн  автомашин хөлөглөх болжээ.  Орон нутгийн хөрөнгөөр албан хэрэгцээндээ тус автомашиныг өнгөрсөн долдугаар сард худалдан авсан байна.  Гэсэн ч Засаг ноёнд шинэхэн автомашин нь удаан тэссэнгүй. Тус автомашины осол  энэ сарын 17-нд болсон бөгөөд зураг дээрээс харахад блокон хашааг нэлээд хүчтэй мөргөжээ.    "Хэрэв эрүүл  байсан бол  гэгээн цагаан өдрөөр орон нутгийн замд ийм осол гаргана гэж байхгүй. Согтуу байсан нь тодорхой” хэмээн жиргээчид шуугиж байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler