![]() |
Видео
Шинэ мэдээ
Өөх тосноос татгалзвал бие махбод муудна

Тэгвэл саяхан л хоол судлаачид өөх, тосноос татгалзахыг зөвлөж байсан билээ. Макмастерын их сургуулийн эрдэмтдийн явуулсан судалгаанд 135 мянган хүн оролцжээ.
Судалгаагаар өөх, тос бага иддэг хүмүүс өөх ихтэй хоол идэж байсан хүмүүсийг бодвол хугацаанаасаа өмнө нас бараг магадлал их байсан гэнэ.
Түүнчлэн хоолондоо өөх, тосыг бага хэрэглэж байсан хүмүүс зүрх, судасны өвчтэй болох аюул өндөр байв. Эрдэмтэд хүн нүүрс-ус буюу төмс, талх, паста, цагаан будаа зэргийн хэрэглээгээ бууруулах шаардлагатай гэсэн дүгнэлтийг хийв.
Хүмүүний бие махбодод өөх, тос нэн шаардлагатай гэнэ. Тэдгээртэй хамт аминдэмүүд биед очдог аж.
Эх сурвалж www.wikimon.mn
