|
Видео

Шинэ мэдээ

Аминдэмүүд зүрх судасны өвчинтэй болгох магадлалтай

Аминдэмүүд зүрх судасны өвчинтэй болгох магадлалтайОлон хүн намар цагаар дархлаагаа сайжруулах зорилгоор элдэв аминдэмийг хэрэглэж эхэлдэг. Тэгвэл эрдэмтдийн явуулсан шинэ судалгаа өвчнөөс урьдчилан сэргийлэх энэхүү аргачлал нь өөрөө аюултай байдлыг үүсгэх магадлалтай гэдгийг харуулав. АНУ-ын судлаачид аминдэмийн бэлдмэл хэрэглэх явдал болон хорт хавдар, зүрх, судасны өвчний үүсэх магадлал зэргийн хооронд тодорхой холбоо байдаг гэдгийг тогтоожээ.

Колорадогийн их сургуулийн эрдэмтэд аминдэмийг хэт ихээр хэрэглэвэл зүрх, судасны өвчин, хорт хавдартай болох магадлал өндөрсдөг гэдгийг олж мэдэв. Тэд аминдэмийн бэлдмэл эрүүл мэндэд ашиг тустай нь мэдээж хэдий ч өдөрт уух ёстой хэмжээг нь хэтрүүлбэл эсрэг үйлчлэлд орох магадлалтай гэдгийг мэдэгдсэн аж.

Энэхүү судалгааг явуулагсад 10 жилийн хугацаанд 1000 хүний эрүүл мэндэд гарсан өөрчлөлтүүдийг ажигласан байна. Үр дүнд нь тэд аминдэмийг хэрэглэх нь хүмүүний эрүүл мэндэд муугаар нөлөөлөх талтай гэдгийг олж мэджээ. Хамгийн гол нь, хэрэглээгээ хязгаарлах ёстой юм. Аминдэмийн тунг хэтрүүлж болохгүй.

Мөн эмч нар аминдэмийн бэлдмэлүүд жинхэнэ байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүнийг хэзээ ч орлож чадахгүй гэдгийг онцлов. 20 жилийн тэртээ хүмүүс жимс, ногоог их хэмжээгээр идэж, аминдэм бага хэрэглэдэг байсан үед хорт хавдраар өвчлөх нь бага байсан гэнэ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler