|
Видео

Шинэ мэдээ

Дэлхийн залуус юунд санаа зовж, анхаарал хандуулж байна вэ?

 

Швейцарийн Женевт төвтэй Дэлхийн эдийн засгийн форум "2017 оны Глобал Шэйперсийн жил тутмын судалгаа”-ны үр дүнгээ 8-р сарын 28-нд нийтэлжээ.

Тус судалгаанд, нийгэм олон нийт, бизнес, улс төр, эдийн засаг, технологи, ажил мэргэжлийн хөгжил ба дэлхийн ирээдүй болсон орчин үеийн олон улсын залуусын үзэл бодлыг бүх талаар тусгасан байна.

Уур амьсгалын өөрчлөлтөд санаа зовинож, роботын хөгжилд эргэлзэж, шинэ ажлын байр хайж байгаа зэрэг нь өнөө цагт залуусын анхаарал хандуулж буй гол сэдэв болсон байна.

"Дэлхийн шилдэг залуус буюу Глобал Шэйперсийн” жил тутмын судалгааг Дэлхийн эдийн засгийн форумын дэргэдэх "Глобал Шэйперс” нийгэмлэг 2015 онд эхлүүлжээ.

Энэ оны судалгааны асуултын сэдвийг 14 хэлээр явуулсан бөгөөд судалгаанд 186 улсын 18-35 насны 31 мянган залуус оролцсон байна. Судалгаанд голдуу олон улсын технологи, эдийн засаг, үнийн үзэл, ажил мэргэжлийн хөгжил, улс орнуудын засаглалын тухай асуудлыг хамруулжээ.

Оролцогч залуус уур амьсгалын өөрчлөлт, хүн төрөлхтөн байгаль дэлхийг сүйтгэж буйг олон улсын шинжтэй хамгийн ноцтой асуудал гэж үзсэн бөгөөд тэдний 90-ээс дээш хувь нь хүн төрөлхтөн уур амьсгалын өөрчлөлтөд хариуцлага хүлээх ёстой хэмээн хариулсан байна.

Томоохон хэмжээний зөрчил мөргөлдөөн, дайн дажин, орлогын тэнцвэргүй байдал, нийгмийн гадуурхал зэрэг шударга бус байдал нь залуусын их анхаарал хандуулсан, олон улсын чанартай 2, 3-р асуудал байлаа.

Үүний дараа, ядуурал, шашны мөргөлдөөн, засгийн газрын үүрэг хариуцлага, улс орны засаглалын ил тод байдал зэрэг олон улсын чанартай асуудлууд оржээ.

Оролцогчдын 78 хувь нь дүрвэгсдийг дэмжих байр суурьтай байна. Технологи хүмүүсийн ажил хөдөлмөрийг орлож буйн зэрэгцээ шинэ ажлын байр бий болгож байна гэж ихэнх залуус үзжээ.

Өөр бүс нутгийн, өөр өөр орлоготой ч, оролцогчдын 80 хувь нь үүнийг зөвшөөрч, дэмжсэн байна. Тэдний ихэнх нь зохиомол оюун ухааныг технологийн хөгжлийн дараагийн чиг хандлага гэжээ.

Бүх оролцогсдын 20 хувь нь боловсролын салбарыг, 15 хувь нь эрүүл мэнд, 14 хувь нь аж үйлдвэрийн салбарыг технологийн хувьсгал, шинэчлэлээс хамгийн их үр өгөөж хүртэж болохуйц салбар хэмээн хариулсан байна.

Гэвч ихэнх залуус роботын технологийн хөгжлийг хүлээн авахдаа хуучнаа баримталсан, хянуур байр суурьтай хандаж байна. Судалгааны явцад, нийт оролцогчдын 44 хувь нь өөрийн чадвараа нэмэгдүүлэхийн тулд биендээ машин механик суулгахаас татгалзсан санал өгчээ.

Роботод итгэж, тэднээр сонголт шийдвэр гаргуулах эсэх асуултад, оролцогчдын 51 хувь нь хүсэхгүй буюу огт хүсэхгүй гэсэн санал өгсөн юм.

Хүний төрхтэй роботын эрх ашгийг зөвшөөрөх эсэх тухай асуултад, оролцогчдын 48 хувь нь эсэргүүцэж, 14 хувь нь дэмжсэн санал өгчээ. Харин, Умард Америкийн оролцогчдын хувьд арай өөр, дэмжиж магадгүй гэсэн санал нь дэмжихгүй гэсэн саналаас бага зэрэг давамгайлсан байна. Тус санал асуулга хүмүүст орчин үеийн залуус ямар үзэл бодолтой байгаа, юу хүсэж байгааг нэлээд сайн ойлгуулжээ.

Юуны өмнө залуус дуу хоолойгоо сонсгох боломжтой байхыг хүсэж байна. Оролцогчдын дийлэнх нь буюу 56 хувь нь нийгмийн чухал бодлого шийдвэр гаргахдаа залуусын дуу хоолойг сонсохгүй байна гэжээ.

Тэдний 81 хувь нь ажил мэргэжлийн төлөө өөр газар шилжин суурьшихад бэлэн гэсэн санал өгсөн юм. Хилийн чинадын хөгжиж буй зорилтот оронд очиход бэлэн гэсэн сонголт өгсөн залуусаас Америкийн залуус хамгийн олон буюу 12 хувь, дараа нь Канад 10, Англи 8, Герман, Австралийн залуус 5 хувийг эзэлжээ.

Энэ асуудалд өөр өөр орны залуусын үзэл бодол өөр өөр байгаа нь мэдээж хэрэг юм. Хэдийгээр оролцогчдын ихэнх нь бүс нутгийн хооронд шилжиж ажиллахад бэлэн гэсэн санал өгсөн ч, Африк тивийн Сахараас өмнөх бүс нутгийн оролцогчдын 1/3 хувь нь өөр нутагт очиж ажиллахаас татгалзжээ.

Ази, Европ тивийн оролцогчдын 1/4 хувь хүсэхгүй гэсэн хариу өгсөн юм. Харин санал асуулгад оролцсон Хойд Америкийн бүс нутгийн залуусаас ердөө 1/5 хувь нь ажил мэргэжлээ дээшлүүлэхийн тулд хилийн чинадад шилжин суурьшихыг хүсэхгүй гэсэн байна.

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler