![]() |
Видео
Шинэ мэдээ
МАНСУУРСАН ЗАЛУУСЫГ СААТУУЛЖЭЭ
Энэ сарын 21-нд буюу өнгөрсөн даваа гарагт үдшийн 23.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт мансуурсан байдалтай хоёр залууг саатуулжээ.
Тодруулбал, Баянгол дүүргийн хоёрдугаар хороонд суух 31 настай эрэгтэй Э, мөн тус хороонд суух 26 настай эрэгтэй Т нарыг цагдаагийн алба хаагчид саатуулан шалгахад мансуурсан байдалтай байжээ. Тэдний сууж байсан "Toyota Сrown” автомашинаас мансууруулах сэтгэцэд нөлөөлөх "Каннабис” төрлийн ургамал болон бусад зүйл илэрснийг хураан авч Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж.
П.ГОО
Olloo.mn
Olloo.mn
