|
Видео

Шинэ мэдээ

Америкийн үндсэрхэг үзэлтнүүдийн сонинд Чингис хааны хөшөөг буулгах ёстой гэжээ

Америкийн хэт барууны буюу үндсэрхэг үзэлтнүүдийн Breitbart News гэх сонинд түүхэн гэгдэх зургаан хүнийг боолчлогчид хэмээн үзэж хөшөө дурсгалыг нь нэн даруй буулгах ёстой хэмээн бичжээ. Харин тэдгээр зургаан хөшөөн дунд манай Чингис хааны Цонжин болдог дахь хөшөө дурсгал багтсан байгаа юм. Түүнтэй хамт Цагаан хэрэм, Жефферсоны бунхан, Пирамид, Чичен Ица буюу Мааяачуудын үеийн тахилгын тавцан, Турк дэх Оттоманы үеийн Хөх сүм зэрэг хөшөө дурсгалууд багтжээ.

 

 

Breitbart News сонинд Чингис хааны хөшөөний тухай бичихдээ "13-14 дүгээр зууны үеийн Түрэг- Монголын түрэмгийллийн үеэр дэлхийн хүн амын 5 хувь нь алагдсан гэж түүхчид үздэг. Мөн Монголчуудын түрэмгийлэлд өртсөн улс орнууд дахин хэзээ ч сэргээгүй. Тиймээс энэ харгислалыг илтгэсэн хөшөөг буулгах ёстой гэжээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler