|
Видео

Шинэ мэдээ

Та үргэлж ядруу байдгийн долоон шалтгаан

Та үргэлж ядруу байдгийн долоон шалтгаанБайнгын ядруу мэдрэмж төрж байна уу. Нүд анилдаад л, хааяадаа газар дайвалзаад ч байгаа юм шиг. Бид үүнийг байх ёстой зүйл мэт хүлээн авсаар амьдралынхаа нэг хэсэг болгочихсон байдаг. Гэвч энэ байдал нь цаанаа олон шалтгаантай байдгийг мэдэх цаг болжээ.


Боловсруулсан нүүрс усны хэт их хэрэглээ


Нүүрс ус бол энергийн эх үүсвэр мөн л дөө. Нүүрс ус идсэний дараа бие махбод түүнийг сахар болгон задалж, нэг ёсны идэвхтэй амьдралын "шатахуун” болгодог байна.Гэсэн хэдий ч боловсруулсан нүүрс усыг хэт их идээд байвал таныг өдрийн турш ядруу, залхуу байдалд хүргэдэг аж.Сахар болон боловсруулсан нүүрс ус идэхэд цусан дахь сахарын хэмжээ маш хурдтай өсдөг. Ингэснээр таны нойр булчирхайнд тэдгээр их хэмжээний сахарыг цуснаас ялган авч инсулин болгох дохио илгээдэг байна. Ингээд энэхүү цусан дахь сахарыг ялгаж инсулин болгох хүчтэй үйл явц, сахарын төвшин өсөх, улмаар хурдтай бууруулах үйл явц нь танд залхуу хүргэм мэдрэмжийг бий болгож орхидог аж.


Иймд өдөр тутамдаа хэт боловсруулсан нүүрс ус болох нарийн боов, цагаан талх, сахар ихтэй бүтээгдэхүүн хэрэглэхээ хязгаарлаарай. Оронд нь бүхэл үрийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж заншвал та өдрийн турш сэргэг байж чадна.


Хөдөлгөөн багатай амьдралын дадал хэвшил


Идэвхгүй байдал нь мэдээж бага энерги зарцуулах шалтгаан болдог. Гэхдээ л хүмүүс дасгал хөдөлгөөн хийхээр маш их ядардаг гэлцдэг шүү дээ. Үнэн хэрэгтээ хөдөлгөөнгүй суугаад байвал та өөрөө ч мэдэлгүй нэг л өдөр сульдаа болж хувирна. Яагаад гэвэл энэ эд, эс чинь бүгдээрээ хөдөлж, идэвхжиж байж дараагийн хөгжлөө бий болгодог юм шүү.


Хангалттай унтаж амрахгүй байх


Нойрыг нөхөж болдоггүй гэдэг. Тийм ээ, энэ үнэн. Нойр бол цаг тухайд нь гүйцэтгэж байх ёстой байгалиас бидэнд өгсөн хамгийн чухал ажил юм шүү. Нойр бол таны амьдралын цэнэг юм. Таныг унтаж байхад бие дотор чинь бодисын солилцоо, энергийн төвшин бүгд өөрчлөлтөнд орж, дараа өдрийн эрчмээ нөхөн бий болгож байдаг. Сайн нойр авсан бол та өглөө нь эрч хүчээр дүүрэн босч ирнэ. Насанд хүрсэн хүн шөнөдөө тогтмол 7 цаг унтвал энэ нь хангалттай гэсэн үг.


Хангалттай уураг идэхгүй байх


Та дан нүүрс ус идээд уураг идэхгүй бол мэдээж ядрах нь аргагүй шүү дээ. Уураг бол таны эрч хүч, эрүүл амьдралын эх үүсвэр юм. Иймд өдөртөө заавал ядаж ганц өндөг идэж хэвшээрэй.


Ус уухгүй байх


Ус бол таны бодисын солилцооны гол зөөвөрлөгч, биеийн тань гол амин урсгал юм шүү. Заримдаа бид ганц аяг Relying а ч ус уулгүй өдрийг өнгөрөөх гээд байдаг муу зуршилтай байдаг. Усны оронд хэт их сүүтэй цай уух, эсвэл хар цай, жүүс, ундаа тэргүүтнийг уух нь шингэний хэрэгцээг хангаж чаддаггүй. Үүний оронд өдөрт заавал 8 аяга ус ууж бай. Та эрч хүчийг мэдрэх болно.


Энергийн ундаануудад найдах


Энергийн ундаа хэзээ ч таны эрч хүчийг нөхдөггүй юм шүү. Ихэнх энергийн ундаанууд дараахь найрлагатай байдаг:

Каффейн

Сахар

Амин хүчил

В витамины өндөр тун

Янз бүрийн ургамал

Эдгээр нь хэсэг хугацаанд л эрч хүч нөхөх боловч удаандаа ямар ч үр дүнгүй. Магадгүй удаандаа таны эрүүл мэндэд харин ч сөрөг нөлөөтэй байж болзошгүй юм.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler