|
Видео

Шинэ мэдээ

Цэцэрлэгийн “Цахим элсэлт”-ийг энэ сарын 25-нд баталгаажуулна

Цэцэрлэгийн “Цахим элсэлт”-ийг энэ сарын 25-нд баталгаажуулнаИрэх хичээлийн жилд улсын цэцэрлэгт шинээр элсэх хоёр настнуудыг цахимаар бүртгэж байгаа билээ.  Бүртгэл  долоодугаар сарын 25-ны өдрөөс буюу өнгөрсөн долоо хоногт эхэлсэн. Энэ сарын 24-нийг хүртэл үргэлжилнэ. Гэтэл  нийслэлийн алслагдсан гэр хорооллын зарим эцэг, эхчүүд  энэ талаарх мэдээллийг сонсоогүй, "Цэцэрлэгийн бүртгэл эхэлчихсэн юм уу” гэж гайхшрах нь олонтаа байна. Тиймээс энэ удаа хоёр настнуудыг  цахим бүртгэлд  хэрхэн хамруулах тухай зарим мэдээллийг хүргэе.  

 

ЭЦЭГ, ЭХЧҮҮДИЙН ГАР УТСАНД МЕСЕЖЭЭР ХАРИУ ИРНЭ

 

Цэцэрлэгийн насныхны цахим бүртгэлд  энэ жил хоёр настай буюу 2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдүүдийг бүртгэх юм. Харин өмнө нь цэцэрлэгт явж байсан 3-5 настнуудыг уламжлалт аргаар наймдугаар сарын 21-ний  өдөр цэцэрлэг дээр нь бүртгэнэ гэдгийг Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга хэлж байна. Мөн хүүхдээ цахимаар бүртгүүлэх боломжгүй эцэг, эхчүүдэд наймдугаар сарын 10-ны өдөр бүх цэцэрлэгт нэгдсэн журмаар багш ажилтнууд бүртгэж, тусална гэв. Өмнө нь цэцэрлэгийн хүүхдийн бүртгэлийг наймдугаар сарын сүүлээр бүртгэдэг байсан бөгөөд  бүртгэл эхлэхэд иргэд гадаа нь хонон өнжин дугаарладаг байсан.  Харин одоо цахимаар бүртгэж байгаа учраас ийм явдал гарахгүй. Хүүхдийн орон тоо хэтэрсэн цэцэрлэгүүд санамсаргүй түүврийн аргаар хүүхдээ сонгоно. "Цахим элсэлт”-ийн үйл ажиллагаа  наймдугаар сарын 25-ны өдөр 10:00 цагт бүх цэцэрлэгт нэгдсэн журмаар зохион байгуулагдана. Утасныхаа дугаарыг  үнэн зөв оруулсан эцэг, эхчүүдэд цахим элсэлтийн сонголтын хариу месежээр очно” гэдгийг дуулгав.

 

ЦАХИМ БҮРТГЭЛ СААТВАЛ 330822 УТСААР ХОЛБОГДООРОЙ

 

Хоёр настнуудын бүртгэл энэ жил tsetserleg.ulaanbaatar.mn цахим сайтаар явагдаж байна.  Эцэг, эхчүүд www.tsetserleg.ulaanbaatar.mn сайтаар орж, хүүхдийн регистрийнхээ дугаарыг хийхэд автоматаар аль дүүргийн аль цэцэрлэгт хамрагдах тухай мэдээлэл гарч ирэх юм.

 

"Хэрэв цахим бүртгэлд ямар нэгэн доголдол гарвал Нийслэлийн Мэдээлэл технологийн газрын 330822 утсаар холбогдож хэлэх боломжтой. Мөн харьяа дүүргүүдийн Боловсролын хэлтсүүдтэй холбогдож болно ” гэв.

 

Дүүргийн боловсролын хэлтсүүдтэй холбогдох утасны дугаарууд:

 

• Баянгол                                  88093035                                                 

 

• Баянзүрх                                260022, 95267120                                   

 

• Багануур                                70213815                                                 

 

• Чингэлтэй                              315442

 

• Хан-Уул                                 342470 99142798         

 

• Налайх                                  70233008, 89757590             

 

• Сүхбаатар                             70111606

 

• Сонгинохайрхан                    70171110, 70171117.

 

 

Б.Туул

Зууны мэдээ


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler