| |
Видео
Шинэ мэдээ
Сургууль, цэцэрлэг , яслийн бүртгэл буюу боловсрол тойрсон их бизнес
Уг нь 8-р сарын 25-наас улсын сургууль, цэцэрлэг, яслийн бүртгэл эхлэх ёстой боловч бүртгэл нь эрт дуусчихдаг гэж эмээсэн эцэг эхчүүд өнөө жил наймдугаар сарын 10-ны өдрөөс эхлээд сургууль, цэцэрлэгүүдийн гадаа дугаарлан зогсч зарим нь бараг л хонох дөхөж байна. Гэвч ингэлээ гээд ч нэмэргүй байгаа аж. Хүүхдүүдээ бүртгэж эхлэх ёстой 25-ны өдөр нь ч болоогүй байхад л зарим улсын сургууль, цэцэрлэгийн эрх мэдэлтнүүд "Манай хүүдийн тоо гүйцсэн. Нэмж хүүхэд авах ямар ч аргагүй” хэмээн хэлж байгаа юм байх. Нэг ёсондоо сургууль, цэцэрлэгт ажилладаг нөлөө бүхий хүмүүс ийм үгээр халхавчлан бизнес хийж ашиг олох гэсэн санаархал илт цухалзаж эхэлжээ.