|
Видео

Шинэ мэдээ

Цэцэрлэгийн хүүхдүүдийн цахим бүртгэл өнөөдөр эхэлнэ

 

Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт шинээр хамрагдах хүүхдүүдийг бүртгэх цахим бүртгэл өнөөдөр эхэлж байна.

 

Цэцэрлэгт шинээр хамрагдах хүүхдүүдийг бүртгүүлэхийн тулд иргэд 2017 оны 07 дугаар сарын 24-нөөс 2017 оны 08 дугаар сарын 24 -ний өдрүүдэд www.tsetserleg.ulaanbaatar.mn-ийн тусгай цахим хуудаст хандаж, хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулна.

 

Энэ нь Улсын бүртгэлийн газар дахь иргэдийн бүртгэлийн сан дээр тулгуурлан явагдаж байгаа тул тухайн хүүхдийн регистрийн дугаарыг хийхэд аль дүүргийн хэддүгээр цэцэрлэгт хамрагдах тухай мэдээлэл автоматаар гарч ирэх аж.

 

Эцэг, эхчүүдийн гар утсанд бүртгэлийн тусгай дугаар илгээгдэнэ. Иргэд хүүхдүүдээ тус бүртгэлд хамруулахын тулд дараах шаардлагыг тавьжээ.  Үүнд:

 

  • Оршин суугаа газартаа бүртгэлтэй, бичиг баримтын зөрчилгүй.

 

  • Цахимаар бүртгүүлэхдээ зөвхөн оршин суугаа хорооны хамран сургах тойргийн цэцэрлэгийг сонгох

 

  • Зорилтот бүлэгт хамаарах иргэд холбогдох материалыг бүрдүүлсэн байх

 

Хэрэв та ямар нэг шалтгаанаар нэг дүүргээс өөр дүүрэгт шилжсэн ч шинэ хаяг руугаа шилжилт хөдөлгөөн хийлгээгүй бол таны хүүхэд зөвхөн өмнөх хаягийн дагуу цэцэрлэгт хамрагдах болно. Тиймээс иргэд  хаягийн зөрчилтэй, шилжүүлгээ хийгээгүй байгаа бол зөрчлөө арилгасны дараа цэцэрлэгийн хүүхдийн бүртгэлд хамрагдахыг холбогдох газраас анхааруулж байна.

 

Өмнөх хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдсан хүүхдүүдийн бүртгэл 2017 оны 08 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд явагдана.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler