|
Видео

Шинэ мэдээ

Тансаг гар утас үйлдвэрлэгч "Vertu" дампуурлаа зарлана

 

Тансаг гар утас үйлдвэрлэгч "Vertu" дампуурлаа зарланаИх Британид төвлөдөг тансаг зэрэглэлийн гар утас үйлдвэрлэгч "Vertu" компанийн санхүүгийн алдагдлаа нөхөх төлөвлөгөө нурсны улмаас дампуурлаа зарлахад хүрчээ. 

"Vertu" компани ойролцоогоор 128 сая фунт стерлингийн санхүүгийн алдагдал хүлээж, улмаар 200 гаруй ажиллагсдаа алдсан гэх мэдээлэл ирсэн аж. Мөн зах зээлд илүү чамин хээнцэр материалаар хийсэн гар утас нийлүүлэх өрсөлдөгчидтэй нүүр тулсан нь "Vertu"-д хүндхэн туссан гэж салбарын шинжээчид тайлбарласан байна.

"Vertu"-ийн "Signature" загварын гар утас 11 мянган фунт стерлинг, 18 каратын улаан алтаар чимэглэсэн гар утас нь 40 орчим мянган фунт стерлингээр худалдаалагдаж буй.

Гар утас нь өндөр үнэтэйгээс гадна бүтээгдэхүүнээ маш бага тоогоор зах зээлд нийлүүлдэг ийм тохиолдол ховор гэдгийг "IHS Technology”-ийн шинжээчид онцолжээ. "Apple” компани л гэхэд "iPhone” гар утасныхаа дэлгэцийг "Vertu" брэндийнх шиг "нийлэг индранил"-аар хийхийг оролдож байсан ч үйлдвэрлэлийн шатанд асуудал үүсэж, маш их ажиллагаа шаардаж байсан учраас төлөвлөгөөнөөсөө татгалзсан байна.

"Vertu" компанийг анх 1998 онд "Nokia" компани байгуулсан бөгөөд 2012 онд худалджээ. Тус компани тухайн үед "Nokia"-ийн "Symbian" үйлдлийн системээс "Google”-ийн "Android" систем рүү шилжиж байлаа.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler