|
Видео

Шинэ мэдээ

ХӨШИГИЙН ХӨНДИЙН НИСЭХ БУУДАЛД ШАЛГАЛТЫН НИСЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ

ХӨШИГИЙН ХӨНДИЙН НИСЭХ БУУДАЛД ШАЛГАЛТЫН НИСЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ

Хөшигийн хөндийн шинэ нисэх буудалд агаарын хөлөг суултанд орох үед газрын навигацийн дэмжлэг үзүүлдэг төхөөрөмжүүдийг хүлээн авах шалгалтын нислэгийг амжилттай хийжээ. Нисэх буудалд суурилуулагдсан VRB-53D загварын "Бүх чиглэлтэй хэт өндөр давтамжийн радио дохиологч” , LDB-103 загварын "Зай хэмжигч төхөөрөмж” станцуудын тоног төхөөрөмжийг ийнхүү хүлээн авч буй юм.

Энэхүү шалгалтын нислэгийг Иргэний Нисэхийн Ерөнхий газрын Нислэгийн журам боловсруулалтын албаны шалгалтын нислэгийн баг "Геосан” ХХК-ны Cessna Caravan 208B агаарын хөлгөөр Олон Улсын Иргэний нисэхийн байгууллагын стандарт шаардлагуудад бүрэн нийцүүлэн 13 цаг 59 минутын нислэгийн блок цагт багтаан шалгасан байна.

Агаарын хөлөг суултанд орох үед газрын навигацийн дэмжлэг үзүүлдэг энэхүү төхөөрөмжүүдийг хүлээн авснаар тус нисэх буудалд агаарын хөлөг хүлээн авах боломжтой болох юм. DVOR, DME станцуудын хүлээн авах шалгалтын нислэгийн дараагаар Normarc 7000B загварын "Хэрэглэлээр буулт үйлдэх” /ILS/ системийн хүлээн авах шалгалтын нислэгийг хийж гүйцэтгэх бөгөөд ILS нь агаарын хөлөг суултанд орох үед дэмжлэг үзүүлдэг хамгийн чухал систем юм. Тус нисэх буудлын газрын навигацийн тоног төхөөрөмжүүдийг ашиглалтанд хүлээн авах шалгалтын нислэгүүдийг энэ сардаа багтаан хийж дуусгахаар ажиллаж байна.

Эх сурвалж: ЗТХЯ


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler