|
Видео

Шинэ мэдээ

МИАТ-ийн онгоц агаарт хөөрмөгцөө цаг гаруй эргэлдэж зорчигчдоо сандаргажээ

Энэ сарын 7-ны өдөр МИАТ компанийн онгоц "Чингис хаан” олон улсын нисэх буудлаас хөөрч, агаарт 1 цаг гаруй эргэлдсэн нь зорчигчдын зүрхийг амаар нь гаргах шахсан гэнэ. Харин энэ үйл явдлын талаар тэд тайлбарлахдаа

"Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ХК-ийн Улаанбаатар Сөүл чиглэлийн ОМ301 дүгээр аяллын нислэгт техникийн саатал гарсан. "Чингис Хаан” олон улсын нисэх буудлаас энэ сарын 7-ны өдрийн 09:51 цагт хөөрсөн тус агаарын хөлөг шатахуун зарцуулалт жигд байгаа эсэхийг нягталж, баталгаажуулан нислэгийн аюулгүй ажиллагааг хангах зорилгоор "Чингис Хаан” олон улсын нисэх буудалд 10:53 цагт буцаж газардаад холбогдох журмын дагуу зохих арга хэмжээ авсан. ОМ301 дүгээр аяллын нислэг аюулгүй хэвийн үргэлжилж, БНСУ-ын Инчён олон улсын нисэх буудалд орон нутгийн цагаар 14:37 цагт хэвийн газардсан” гэжээ.


Онгоц агаарт хөөрсний дараа шатахуун зарцуулалт хэвийн байгаа эсэхийг шалгасан гэх уг тайлбар нь олон хүний амь насыг хариуцан яваа улсын томоохон агаарын тээврийн компанийн хувьд байж боломгүй асуудал гэж зорчигчид бухимдацгааж буй юм. Учир нь онгоцны аюулгүй байдлыг зорчигчдоо тээвэрлэснийхээ дараа шалгана гэдэг бол эрсдэлтэй алхам.

 

Нислэгийн үед гарсан энэхүү саатлаар болж цочирдсон зарим зорчигчид утсаараа гэрийнхэн рүүгээ нууцаар мессэж хүртэл бичсэн байна. Тус онгоцоор зорчсон иргэн уг болсон явдалд багагүй цочирдсон талаараа танилууддаа ярьсан байна.
"Агаарт нэг цаг орчим эргэлдэх үед даралт ихэсч, дотор муухайрч сүүлдээ яагаад зорчигчгүй байх үедээ энэ шалгалтаа хийж болоогүй юм бол” гэж бодсон хэмээжээ. Хэдийгээр иргэд тухайн үед айж сандарсан ч гэсэн аюулгүй газардсан учраас ямар нэг хэл ам, гомдол үүсгэлгүйгээр өнгөрсөн байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.