|
Видео

Шинэ мэдээ

Өнөөдөр, 11:44

Цагаан суварга уулыг тусгай хамгаалалтанд авлаа

 Цагаан суварга уулыг тусгай хамгаалалтанд авлаа

Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар Мандах сумын нутагт байдаг Цагаан суварга уулыг байгалын нөөц газрын ангиллаар орон нутгийн тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргажээ.

 

Цагаан суваргын зэсийн орд газрыг эзэмшиж буй "МАК”ХХК-тай зөвшилцөж  орон нутгийн байгууллагын шийдвэрийг үндэслэж нийт 11 орчим км газар нутгийг лицензээс гаргаж, тусгай хамгаалалтад авсан байна. Цагаан суварга уул нь зэс молибденийн арвин их нөөцтэй бөгөөд  суварга шиг цагаан маш содон  хайрхан юм.

 

Түүнчлэн байгалын нөөц газарт байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж болзошгүй барилга байгууламж барих, үйлдвэрлэлийн зориулалтаар газар ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх олборлох,  ан амьтан агнах, барих, мод бэлтгэх зэргээр байгалын унаган төрхийг өөрчлөх, усыг бохирдуулах зэрэг үйл ажиллагааг эрхлэхийг хоригложээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler