|
Видео

Шинэ мэдээ

ТОМООХОН ГОЛУУД ҮЕРТЭЙ БАЙНА

ТОМООХОН ГОЛУУД ҮЕРТЭЙ БАЙНА

 

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдрийн байдлаар Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Сагсай, Харбут, Чигэртэй голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-15 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 10-40 см даван үерлэжээ.


Мөн Булган голын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-60 см нэмэгдэж, үерийн түвшин 10-30 см давсан байна. Иймд дээр  дурдсан голын сав  болон голын эрэг дагуу суурьшиж, зусаж буй малчид тариаланчид, аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэдийг үер, усны аюулаас болгоомжилж, бага насны хүүхдийн хараа хяналтгүйгээр гол усны дагууд явуулахгүй, тоглуулахгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай гүүрээр зорчих, байгууллага хамт олон, гэр бүл, найз нөхдөөрөө амралт, аялал, зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, гол, мөрөн, нуурын эргээс зайдуу зорчихыг ОБЕГ-аас анхаарууллаа.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler