| |
Эболагийн аюул Монголд ойрхон ирлээ
Зураг дээр дарж томоор үзэх боломжтой
Үхлийн аюултай гэх "Эбола” вирусын тархалт Баруун Африкийн орнуудын хилээс гарч Европын орнуудад тархан дэлхий нийтийг түгшээж байна. Эбола вирус энэ сарын сүүл гэхэд Их Британи, Франц, Бельги улсад халдварлана хэмээн эрдэмтэд таамаглаж байна. Тэдний үзэж буйгаар эдгээр орнуудад нислэгээр эбола вирус тархах магадлал 40-75 хувьтай байгаа гэнэ. Мөн Испани, Швейцарь улс эбола вирус халдварлах аюулд өртөөд байгаа юм.
Зураг дээр дарж томоор үзэх боломжтой
Тэгвэл Монгол Улсад ч энэ вирусын халдвар хүнээр дамжин орж ирэхийг үгүйсгэхгүй юм. Учир нь Бээжин хотын олон улсын нисэх буудалд Эбола тархах магадлал 97 хувьтай байгаа гэдгийг эх сурвалжууд хэлж байна.
Зураг дээр дарж томоор үзэх боломжтой
Өөрөөр хэлбэл, нисэх онгоцны буудлын ажилчдаар тархаад байгаа гэж хэлж болох уг вирус Бээжинд тархах магадлал маш өндөр байгаа юм. Энэ нь манай улсад Эбола вирусны аюул нүүрлэх дөхөж байгааг харуулж байна.
Өөрөөр хэлбэл, Эбола вирус хамгийн өндөр тархах магадлалтай таван хотын хоёрт Бээжин орчихсон байгаа юм. Африкийн бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтад БНХАУ их анхаардаг. Тэгэхээр Бээжин хоёрт орчихноо гэдэг Монголд маш том эрсдэл гарч байна. Жилд 600-700 мянган иргэн БНХАУ руу тогтмол зорчиж байна. Нисэхүүд ч Бээжин рүү өдөр бүр тогтмол нислэг хийдэг. Монголчуудын гадагшаа явах хүмүүс Бээжингээр дамжиж явдаг. Тэгэхээр хол байна гээд санаа амар сууж байсан Эбола вирус Монголд мөн аюулын харанга дэгдээх нь.
Зураг дээр дарж томоор үзэх боломжтой
Хүний биеийн шингэнээр дамждаг, нийт өвчлөгсдийн 90 хувь нь нас барах магадлалтай энэ вирусыг төгс эмчлэх эмчилгээ одоогоор гараагүй байгаа. Гэтэл манайх шиг эрүүл мэндийн хяналт муу улс өндөр эрсдэлд орох нь. Тиймээс төр засаг, эрүүл мэнд, мэргэжлийн хяналт одоогоос анхаарах хэрэгтэй байна.
Дээрээс нь иргэд онцын шаардлагагүй бол Эбола вирус тархсан улс руу зорчихгүй байхыг мэргэжлийн хүмүүс хэлж байна.
Учир нь нислэгийн тоог 80 хувиар багасгах юм бол магадлал 25, 15 хувь хүртэл буурна хэмээн судлаачид мэдээлжээ.
Зураг дээр дарж томоор үзэх боломжтой
Эбола вирус анх 1976 онд Судан улсад болон Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын Ямбуку гэдэг хоёр сууринд нэгэн зэрэг дэгджээ. Ямбуку суурин Эбола голын дэргэд байдаг учир өвчинд энэ нэрийг өгсөн байна. Тухайн үед Конго улсад эбола вирусын халдвар авсан нийт 318 хүн бүртгэгдсэнээс 280 хүн нь амь насаа алджээ. Мөн Судан улсад нийт 284 хүн өвдсөнөөс 151 хүн нас барсан байна.
Зураг дээр дарж томоор үзэх боломжтой
2015 он гэхэд энэ маягаар байвал дэлхийн 1.5 хувь энэ өвчнөөр өвчлөх магадлалтай аж.
Эх сурвалж: www.24tsag.mn