| |
Энэ өдрийн зурхай /2017.05.08/
Өнөөдөр аргын тооллын 2017 оны тавдугаар сарын 8. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын адаг хөх луу сарын шинийн 12. Сумъяа гараг. Тэргүүн дагуул одтой, есөн улаан мэнгэтэй хөхөгчин хонь өдөр
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Суудал: Огторгуй
Өдрийн наран 5 цаг 28 минутад мандан, 20 цаг 16 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.
Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Мэргэжлийн үйл ажиллагаанд таатай өдөр. Та дарга, нарийн бичиг, эмч сувилагч, инженер программист аль нь ч байсан мэргэжилдээ хамгийн шилдэг нь байх болно. Энэ өдрийн таатай хандлагуудыг дээд зэргээр ашигла. Өдөр тутмын ажил, үүрэг чинь таны бүх цаг хугацааг авна. Энэ өдөр харилцан ойлголцвол таны гэр бүлийг улам сайхан болгоно. Оройд мэргэжлийн бүх асуудлаа дуусгахыг хичээ, учир нь гэрийн болон хувийн асуудлаа шийдэх хэрэг гарна.
ҮХЭР (4/20-5/20)
Энэ өдөр сайн өдөр гэж амлаж байна. Таны найз нөхөд, хамтрагчид тийм ч сайн биш ч гэлээ ч таны бизнес урагштай явна. Өөрийнхөө сэтгэлийн хөөрлөө дараарай. Мөнгө төгрөгөө байнга хянаж байгаарай. Та анхааралтай байгаарай. Таны ажил хэрэг тийм ч таагүй биш байгаа боловч тэвчээртэй байх хэрэгтэй.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Боловсролын салбарт ажилладаг бүх хүмүүсийн хувьд маш сайн өдөр. Гадаадын түншүүдтэй гэрээ хэлэлцээр хийхэд үр дүнтэй. Нэр хүндтэй сургуульд суралцах ирээдүйтэй санал эсвэл гадаадад мэргэжил дээшлүүлэх боломжийг бүү алд. Асаргаа сувилгаа хэрэгтэй байвал хэдэн өдрөөр ч хамаагүй ганцаараа байж, сайн амарч ав.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Ил тод байдал, эмх цэгцийг эрхэмлэдэг бол санаа зовох асуудалтай тулгарна. Ажил төрөл болон хувийн амьдралд томоохон өөрчлөлт хүлээж байна. Шинэ үйл явдалд бэлэн бай. Таны хувьд бүх зүйл сайхан болно.Таны хайрын харилцааны нууц давхаргатай болж болно. Өнөөдөр ах эгч дүү болон бусад ойрын хамаатнуудтайгаар ойрхон харилцах магадлалтай.
АРСЛАН (7/23-8/22)
Эрүүл мэнддээ маш сайн анхаарал тавих болно. Ямарч муу зүйл тохиолдохгүй учраас тэгтлээ санаа бүү зов. Өөрөө өөрийгөө эмчилж болохгүй. Эмчээс зөвлөгөө ав. Хайртай хүндээ хэт өндөр шаардлага тавьж, биеэ барихгүй бодлогогүй алхам хийх магадлалтай байна. Эхэлсэн ажлаа дуусгаж энэ өдрийг гэр орон, ойр дотныхондоо зориул.
ОХИН (8/23-9/22)
Эр зориг, шударга байдал тань тодрох сайн өдөр. Гуйлтаас бүү татгалз, хувиа хичээсэн шунахай байдал бүү гарга. Зөвлөгөөг сонсож, өөрөө бусдад өглөг өгч зөвлөвөл сайн. Өнөөдөр харьцаагаа эрт тасалсан хэн нэгэнтэй холбоогоо сэргээвэл зүгээр. Өнөөдөр хуучин найз нарынхаа тусламжаар таагүй байдлаас гарна.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Өөртөө итгэлгүй, гутранги сэтгэлтэй байх тааламжгүй өдөр. Олон хүн айдсаасаа салж чадахгүй байх бололтой. Нарны гэрэл үнэгүй эмчилгээ болохоор наранд удаан байхыг зөвлөж байна. Өнөөдөр та найз нөхөдтэйгөө харьцаагаа идэвхижүүлэн, улам төгөлдөржүүлнэ. Ахуй байдалдаа өөрчлөлт хийж эхэлж болно. Хэрэв та үл хөдлөх хөрөнгө худалдаж авах гэж байгаа бол яг одоо л үүнийг хийх цаг нь ирлээ.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Үл ойлголцол болох өдөр. Өнөөдөр болох зүйлс олонх нь эвдэн нураах утга санаатай байна. Иймээс дотны хүмүүсийн биеэ авч явах байдал ойлгомжгүй болж шулуухан зантай хүмүүсд үл ойлгоплцол төрүүлнэ. Хэдийгээр гомдох үндэслэлтэй шалтгаан байсан ч гэр бүлд зөрчил үүсгэхгүй байхыг хичээ. Ил тод ярилцснаар үл ойлголцлыг хялбархан шийдэж болно. Ажил дээрээ урам зоригтой өөдрөг байвал танд үнэнч хүмүүс олдоно.
НУМ (11/22-12/21)
Мэргэжлийн болон хувийн амьдралд томоохон өөрчлөлт орох өдөр. Зарим хүмүүс орон гэрээ тохижуулж тансаг, эрхэмсэг байдлыг бий болгох болно. Амьдралын хамгийн чухал шийдвэрүүдийг гарга. Ганц бие хүмүүс гэр бүл болоход тохиромжтой.
МАТАР (12/22-1/19)
Таны орлого нэлээн нэмэгдэнэ. Сонирхолтой нь энэ нь цалин нэмснээс биш байна. Ажил ба гэрт сэтгэл санаа тавгүй байвал аялалаар явбал төдөлгүй хэвийн болно. Шинэ танилууд таны боломжийг өргөсгөнө. Та сонирхолтой санаа олж чадна. Зөгнөлт совин, үйл явдал ирээдүйн ажлын чинь үндэс болно.
ХУМХ (1/20-2/18)
Тохилог албан тасалгаанд, тансаг буйдан дээр суух хүсэлтэй хүмүүс азтай боломжийг алдахгүйн тулд тэмц. Гол нөхцөл нь шууд удирдлагатайгаа сайн харьцаа тогтоох явдал. Дарга бол таны өсөн дэвжих гол хөдөлгөгч хүч болно. Танд болон хамтрагчдад багагүй ашиг авчрах хэлэлцээр хийх магадлалтай.
ЗАГАС (2/19-3/20)
Ямар ч ажил эхэлсэн амжилттай болж, жижиг сажиг таагүй байдлуудыг хялбархан арилгана. Илүү хөгжиж дэвжихийн тулд ямар нэгэн шинэ мэргэжил эзэмших, ямар нэгэн шинэ зүйлд мөн суралцах хэрэгтэй. Энэ нь танд шинэ боломжуудыг нээж өгөхөд туслана. Та өсөлт хөгжлөө зогсоох ёсгүй. Эс тэгвээс та амжилтад хүрч чадахгүй.