| |
Энэ өдрийн зурхай /2017.05.06/
Өнөөдөр аргын тооллын 2017 оны тавдугаар сарын 6. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын адаг хөх луу сарын шинийн 11. Санчир гараг. Харцага одтой, гурван хөх мэнгэтэй харагчин могой өдөр.
Барилдлага:Үл тохирох
Шүтэн барилдлага: Мунхрахуй
Суудал: Шороо
Өдрийн наран 5 цаг 31 минутад мандан, 20 цаг 13 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Өнөөдөр гэр бүлд чинь асуудал, маргаан үүснэ. Та болж өгвөл ганцаараа байгаарай. Хүүхдүүдтэйгээ харьцахаас бүү зайлсхий. Хүүхэддээ эсвэл дотны хайртай хүндээ ямар нэгэн хувийн зүйлсээ ярьснаар өөрийн сэтгэл санааны асуудлууд айдас түгшүүрийн үндсийг олж харж, түүнээс хэрхэн ангижрахаа ойлгоно.
ҮХЭР (4/20-5/20)
Эрүүл мэндээ бэхжүүлэх талаар цаашид ч анхаар. Эрүүл мэнд эрч хүчээ хэрхэн барьж байх талаар мэдлэг олж авна. Эрүүл агаарт сайн зугаал. Нар мандах шингэхийг харж бай. Энэ нь танд саруул ухаан урт насыг бэлэглэнэ. Хэрвээ энэ үөд ахимаг настай хүмүүс гэрлэвэл урт удаан хугацааны аз жаргалтай гэрлэлт байна. Залуучууд хайр дурлалд бэлэн бус байвал ийм асуудалд орооцолдоод хэрэггүй.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Сүүлийн үед дотны хүмүүс танилуудтайгаа захирангуй байр суурьнаас харьцаж байсан бол хамт ажиллагсдынхаа эсэргүүцэлтэй тулгарч магадгүй. Асуудлыг түрэмгий аргаар шийдэхээс зайлсхий. Гэр бүлийн амьдралд баярт үйл явдал тохиолдоно. Эрүүл агаарт алхах маш таатай сайхан байх болно.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Ажил хэргээс холдож өөрийн байр суурийн тухай бодож үзэх, амрах, ирээдүйн ажил хэргээ төлөвлөх, эрүүл мэнд сэтгэл санаагаа бэхжүүлэх өдөр. Энэ сарын эцэст байдал төвөгтэй болох тул энэ өдрийн шийдвэр оновчтой байх ёстой.
АРСЛАН (7/23-8/22)
Та удаан боловч аз жаргалынхаа төлөө найдвартай зүйлийг хийж, эрч хүчээ бүрэн ашиглаж, нандин мөрөөдлөө бодит болгон хэрэгжүүлж чаддаг хүмүүс. Аз жаргалтай байхын тулд хүмүүст баяр баясгалан бэлэглэ. Аз жаргал бэлэглэхийн тулд өөрөө аз жаргалтай байж гомдол цөхрөлөөс ангид бай. Гомдож гутарсан хүн бусдад хэзээ ч аз жаргал авч ирж чадахгүй.
ОХИН (8/23-9/22)
Дуусгаагүй ажил тань эвгүй зүйл авчирна. Хамаатан садангийн хэн нэг нь эмнэлэгт хэвтэж өвдөх тул тэдэнд анхаарал тавь. Од эрхэсийн нөлөө эмэгтэйчүүдийг оюун ухаанаа сэргээхэд түлхэц болж, хувийн чадал, бэлгийн эрч хүч, хүмүүст нөлөөлөх авъяас нэмэгдэнэ. Эрэгтэйчүүдийн илүүдэл энерги нь сэтгэл ханамжгүй хэрцгий байдалд оруулна.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Энэ өдөр та уйтгарлаж суух зав гарахгүй. Олон хүний өмнө материаллаг байдлаа засах асуудал тулгарах бололтой. Санхүүгийнхээ байдлыг сайжруулахын тул тодорхой зүйл хийх хэрэгтэй. Юу хийхээ бодож үзэгтүн. Гэхдээ балмад этгээдүүдэд уруу татагдаж болохгүй. Уналт, амжилт аль аль нь байх болно. Хүн бүхэн хорвоод өөрийн гэсэн байр суурьтай байдаг. Та энэ байраа эзлэхийг хүсч байгаа шийдэх хэрэгтэй.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Өөрийн бие галбираар бахархаж чаддаггүй хүмүүст таагүй явдал тохиолдох магадлалтай. Аргаа барсан хүмүүс уур хилэнгээр дүүрэн байна. Халуун орны элдэв өвөрмөц хурц хоолноос татгалз. Биеийн галбираа хадгалахын тулд танд ачаалал ихтэй өдөрүүд хэрэгтэй гэдгийг танд од эрхэс зөвлөж байна.
НУМ (11/22-12/21)
Гэр бүлийн хэрүүл тэмцэл, хайр дурлалын үл ойлголцолтой өдөр. Тэд өөртөө бүрэн эрх чөлөөг шаардана. Салалт хүлээж байж болзошгүй. Бодлогогүй үйл хөдлөл, болчимгүй үгнээс зайлсхий. Хүч чадлаар бялхах мэдээлэл хүлээж авах болно. Албан тушаалын шатанд шилжилт гарч магадгүй бөгөөд дээшээ юу, доошоо юу гэдэг нь тодорхойгүй байна.
МАТАР (12/22-1/19)
Хайнга, үл ойлголцолтой өдөр. Танд маш олон зүйл ойлгомжгүй байна. Эргэн тойрныхон тань ч таныг ойлгохгүй. Өнөөдөр бүү сөргөлд, тэгвэл бүх хүсэл мөрөөдөл тань илүү хүч чармайлт зарахгүйгээр биелнэ. Ухаалаг, тооцоотой, тэвчээртэй байж шийдвэр гарга. Хувийн амьдралын тулгамдсан асуудлуудад анхаарал хандуулж, ганцаар байх шаардлагатай. Дотны хүнтэйгээ харилцсаны үр дүнд тааламжтай байдал үүснэ.
ХУМХ (1/20-2/18)
Ахуйн асуудал таныг зовоохгүй нь. Бүх зүйл байрандаа байж, бүх үүрэг хариуцлага гэр бүлийн гишүүдэд жигд хуваарилагдсан байна. Бага сага асуудлыг газар дээр нь шийдвэрлэ. Ханьдаа болон гэр бүл дотроо онцгой хүндтэй байр суурийг олго. Удахгүй тантай хаан мэт харьцаж эхлэхийг анзаарна.
ЗАГАС (2/19-3/20)
Шинэ танилуудтай болоход таатай өдөр. Шинэ танилуудын утасны дуудлага мэдээнүүд таныг баярлуулна. Эцэг эхчүүд ч үр хүүхдийнхээ найз нөхдөд талархалтай хандана. Та эсвэл таны хүүхэд тань дотны найзтай болж түүнтэйгээ бүхнийг хэлэлцэж, бүхний тухай чалчиж зовлон гунигаа хуваалцаж байх нь маш чухал.