|
Видео

Шинэ мэдээ

Зодож нүцэглээд хөөжээ

Хятадын Пуян хотод нэгэн эмэгтэйг гэгээн цагаан өдөр олны нүдэн дээр зодож, нүцгэлсэн хэрэг гарчээ. Эл хэргийг дөрвөн эмэгтэй нийлж үйлдсэн бөгөөд хохирогч 38 настай Лин Яо Ли халдлага үйлдсэн эмэгтэйчүүдийн нэгийнх нь нөхөртэй сүүлэрсэн аж. Тэд эмэгтэйг дагаж явж байгаад хувцасны дэлгүүрээс гарч ирэхэд нь барьж авч зодон хувцсыг нь урж тасдаж хаясан байна. Хохирогч эмэгтэйг эмнэлэгт хүргэхэд хөх, хэвлий, цавин тус газраа хүнд бэртэл авч гүн шоконд орсон байжээ. Хятадын хэвлэлүүдийн дамжуулж буйгаар сүүлийн үед эрчүүдийн нууц амрагтай болох нь огцом нэмэгдэж, иймэрхүү байдлаар сүүлэрсэн эмэгтэйд халдах явдал бараг энгийн үзэгдэл болоод байгаа аж. 

Тухайлбал, өнгөрсөн сард Шандун мужийн Жинан хотод ийм явдал болжээ. Түүний өмнө долоодугаар сард Гуанши мужийн Юлин хотод ийм явдал гарсан гэнэ. Гэхдээ ийм хэргийн дараа гомдол мэдүүлж, шүүхэд заргалдах тал гардаггүй нам жимхэн өнгөрдөг аж.  


TIME.MN

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler