|
Видео

Шинэ мэдээ

Торгох, баривчлахаас өмнө сануулах арга хэмжээ авдаг байх хэрэгтэй гэв

 
Торгох, баривчлахаас өмнө сануулах арга хэмжээ авдаг байх хэрэгтэй гэвУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
 
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ. Зарим гишүүд Зөрчлийн тухай хуульд иргэн, аж ахуйн нэгжүүдийг их хэмжээний мөнгөн дүнгээр торгох, баривчлах тухай заалт оруулсныг шүүмжлэв. Тухайлбал, Ж.Ганбаатар, Д.Тогтохсүрэн, Ж.Батзандан нарын гишүүд "Аливаа хуулийг хэрэгжүүлэхдээ шууд торгох, баривчлах биш эхлээд сануулах, зөвлөх арга хэмжээ авдаг байх хэрэгтэй. Сануулга хүргүүлээд байхад зөрчлөө засахгүй бол хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой” гэсэн санал хэлж байлаа. Мөн ямар тохиолдолд 100 сая ба түүнээс дээш төгрөгийн торгууль ногдуулахаар хуулийн төсөлд тусгасныг тодруулав.
 
100 сая ба түүнээс дээш төгрөгөөр торгох заалт гаалийн тухай, ирээдүйн өв сангийн тухай, газрын тосны тухай зэрэг нийтийн эрх ашгийг зөрчсөн тохиолдолд үйлчилнэ хэмээн ХЗДХ-ийн сайд хариуллаа.
 
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор торгуулийн хэмжээ ч бас нэмэгдэж байгаа гэдгийг С.Чинзориг дурьдлаа. Мөн тэрбээр, "Хуулийн төсөлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг жагсаал, цуглаанд оруулсан тохиолдолд зөрчилд тооцно гэсэн заалт бий. Энэ заалт хөгжлийн бэрхшээтэй иргэд нэдэж үзэл бодлоо илэрхийлэх эрхийг зөрчиж байгаа юм бишүү” гэлээ.
 
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд сайн дураараа оролцсон тохиолдолд зөрчилд тооцохгүй. Харин албадан жагсаалд оролцуулсан тохиолдолд хариуцлага тооцно хэмээн ХЗДХ-ийн сайд хэлэв.
 
Ийнхүү ажлын цаг дууссан тул хуулийн төслийн хэлэлцүүлгийг маргааш буюу энэ сарын 28-нд үргэлжлүүлэх болов.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж : Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler