|
Видео

Шинэ мэдээ

Баримт бүртгүүлэхэд өөрчлөлт орлоо

 

Баримт бүртгүүлэхэд өөрчлөлт орлооИрэх зургадугаар сарын 1-нээс эхлэн тоглолт үзсэн иргэдэд тусгай QR код бүхий стандартын шаардлага хангасан сугалаатай төлбөрийн баримтаа авдаг болох ажлыг зохион байгуулахаар болжээ.

Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Нийслэл хотын албан татварын тухай хууль болон бусад татварын хууль тогтоомжийг Нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэн ажиллах тухай Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон Татварын ерөнхий газар байгуулсан санамж бичгийн хэрэгжилтийг хангах үүднээс цахим төлбөрийн "И баримт” системд холбогдон, бүртгэлийн машин хэрэглэж, худалдан авагчид төлбөрийн баримт олгож хэвшүүлэх ажлыг эрчимжүүлэх, улс, орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, илэрсэн зөрчлийг арилгах чиглэлээр Нийслэлийн соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн, Нийслэлийн татварын газрын дарга Д.Мөнх-Учрал нар өнгөрсөн долоо хоногт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна.

Санамж бичгийн хүрээнд  Нийслэлийн нутаг дэвсгэрт урлагийн тоглолт, арга хэмжээ зохион байгуулж байгаа хувь хүн, хуулийн этгээдийг бүртгэх, орлогыг тодорхойлох, татвар ноогдуулах, татварт бүрэн хамруулах, холбогдох мэдээ, судалгааг гарган тогтмол харилцан мэдээлэл солилцох чиглэлээр хамтарч ажиллах юм. Мөн урлагийн тоглолт үзсэн иргэд тусгай QR код бүхий стандартын шаардлага хангасан сугалаатай төлбөрийн баримтаа авдаг болох асуудлыг шийдэрлэх ажээ.

Мөн Татвар төлөгчтэй харилцах газраас 131313 тусгай дугаараар төлбөрийн баримтаа бүртгүүлэхтэй холбоотой дараах өөрчлөлтийг оруулжээ. Тухайлбал, гар утаснаас 131313 дугаарт анх удаа баримтаа бүртгүүлснээр Ebarimt.mn сайтад шинээр хэрэглэгч үүсгэх боломжгүй болсон байна. Тиймээс та дараах мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.

  1. ГАР УТАСНААС 131313 ТУСГАЙ ДУГААРТ АНХ УДАА БАРИМТАА БҮРТГҮҮЛСНЭЭР EBARIMT.MN-Д ШИНЭЭР ХЭРЭГЛЭГЧ ҮҮСГЭХ БОЛОМЖГҮЙ БОЛСОН
  2. ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭЛЭЛ ДУТУУ БОЛ 131313-Т БАРИМТ БҮРТГЭГДЭХГҮЙ.
  3. ГАР УТАСНЫ ДУГААР ӨӨРЧЛӨГДӨХ БОЛ EBARIMT.MN ДЭХ БҮРТГЭЛТЭЙ УТАСНЫ ДУГААРЫГ МӨН ӨӨРЧЛӨХ ШААРДЛАГАТАЙ.
  • Дэлгэрүүлбэл, тухайн гар утасны дугаар ebarimt.mn –д бүртгэлгүй бөгөөд иргэн анх удаа 131313-т баримт бүртгүүлэхэд системд хэрэглэгч автоматаар үүсдэг байсан бол одоо 131313-д баримт бүртгүүлэхэд заавал ebarimt.mn –д имэйл хаягаар бүртгэл үүсгэж, мэдээллээ бүрэн бөглөх шаардлагатай болсон.
  • Ebarimt.mn-д хэрэглэгчийн хувийн мэдээлэл дутуу болон алдаатай үед 131313 тусгай дугаараар баримт бүртгүүлэх боломжгүй ба "Таны бүртгэл дутуу байгаа тул баримт бүртгэх боломжгүй” гэсэн мессеж тухайн иргэнд очиж байгаа болно.
  • Хэрэв хэрэглэгчийн 131313 тусгай дугаарт төлбөрийн баримт бүртгүүлдэг гар утасны дугаар өөрчлөгдөх бол ebarimt.mn дэх бүртгэлтэй гар утасны дугаарыг мөн өөрчилж, шинэ гар утасны дугаараа оруулах шаардлагатай.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler