| |
Видео
Шинэ мэдээ
ИРГЭДИЙН БАРИМТ БҮРТГҮҮЛЭХ ИДЭВХ БУУРЧЭЭ
Гааль татварын мэдээллийн төвөөс ebarimt.mn-д бүртгүүлэх баримтын тоо буурсан хэмээн мэдээллээ.
Тус газрын мэдээлснээр анх НӨАТ-ын тухай хууль хэрэгжиж эхлэхэд аж ахуйн нэгж, байгууллагууд дунджаар 20 сая баримт хэвлэж, иргэд 10 сая орчмыг нь бүртгүүлдэг байсан аж.Харин өнөөдрийн байдлаар аж ахуй нэгж, байгууллагууд сард 18-19 сая баримт хэвлэж, иргэд 6-7 сая баримт бүртгүүлж байгаа юм байна.
Татварын албан ёсны төлбөрийн баримтыг эцсийн хэрэглээндээ авсан иргэн буюу албан татвар төлөгч та НӨАТ-ын урамшуулалд хамрагдах боломжтой билээ.
Б.Сансар
olloo.mn