![]() |
Видео
Шинэ мэдээ
Энэ жил 2.1 тэрбум төгрөгөөр наадна

Харин наадмын төсвийн гүйцэтгэл, үр дүнд Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга У.Хүрэлсүх хяналт тавих юм байна.
Өнгөрсөн жил 2.9 тэрбум төгрөгөөр наадаж байсан. Наадмын төсөв жилээс жилд өссөөр л байгаа. Энэ жилийн хувьд харин багассан харагдаж байна. Гэхдээ л өр зээлтэй, хямралтай жилүүдэд тэрбум тэрбумаар нь зарлагадаж наадах хэрэг байна уу, үгүй юу. 2015 онд гаднаас зээл авч наадмаа хийж байсныг санаж байна. Энэ жилийн наадмын төсвийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болж. Гэвч тэр нөөц санд нь хэчнээн төгрөг байгаа бол? Тэрбум тэрбумаараа хадгалагдаж байгаа бол зарим өр зээлээ дарж байвал яасан юм бэ.
Харин 2016 оны наадмаар 2.9 тэрбум төгрөгийн юунд зарцуулав?
2017 оны улсын баяр наадмын төсөв ч иймэрхүү арга хэмжээнүүдэд л зориулагдаж байгаа нь ойлгомжтой. У.Хүрэлсүх хоёр тэрбумаар наадам зохион байгуулж гаршиж байна даа.
undesten.mn
