| |
Хамгийн өршөөнгүй бөгөөд хамгийн хэрцгий зүйл бол хайр
Хаврын нэгэн өдөр Гэрлээ охин нэг л уйтгартай сандал сууж байхад хажууд нь нэгэн хөвгүүн ирж суугаад Чи энд юу хийж байгаа юм бэ? гэж Гэрлээгээс инээмсэглэн асуухад.
Хариуд нь охин их л уйтгартай нүдээр зүгээр л гэж хариулав.
Тэгтэл Тамираа: – Ингэж уйтгарлаад юу хийх вэ? Хоёулаа танилцая намайг Тамираа гэдэг харин чамайг хэн гэдэг вэ? гэхэд. Намайг Гэрлээ гэдэг гэж охин хариулав. Тамираа МУИС-ын… 3-р курсын оюутан харин Гэрлээ ЭМШУИС-ийн 2-р курсын оюутан. Тамираа Гэрлээ 2 танилцаад элдвийг ярилцан суув. Тамираа Гэрлээгээс гэр нь хаана байдгыг асуухад. Манайх 13-т байдаг харин танайх гэхэд Тамираа манайх ч бас 13-т гэж хариулав. Нэг л мэдэхэд цаг хэдийн орой болжээ.
Гэрлээ: -Би ингээд харилаа гэхэд Тамираа: -Би чамайг хүргээд өгье гээд Гэрлээг байрных нь урд хүргэж өгөв.
Гэрлээ: -Би ингээд орлоо чи болгоомжтой яваарай өнөөдөр хань болсонд баярлалаа гэж инээмсэглэн хэлээд орох гэхэд
Тамираа: -Уучлаарай дургүйцэхгүй бол надад утсаа өгөөч хааяа мэссэж бичиж байж болно биздээ гээд Гэрлээгийн утсыг авав. Гэрлээг гэртээ орж ирээд төд удалгүй утсанд нь мэссэж ирэв. Хэхэ чи бид хоёрчин нэг байр юм байна ш дээ манайх энд саяхан нүүж ирсэн юм гэсэн байв. Гэрлээ Тамираа 2 тэр өдрөөс хойш ойр ойрхон уулзаж өглөө бүр хамт хичээлдээ явдаг болжээ.Түүнээс хойш 9 сар өнгөрч Гэрлээ Тамираа 2 бие биендээ маш их хайртай болж үргэлж л хамт байх болжээ. Нэгэн өдөр Гэрлээг сургуулийх нь гадаа Тамирааг хүлээж байхад нэгэн залуу ирээд Гэрлээгээс утсаа өгөхийг асуугаад хоргоогоод явуулахгүй байв.
Гэрлээ: -Уучлаарай би найз залуутай гээд тэр залуугаас холдох гэсэн боловч нөгөө залуу Гэрлээгээс салахгүй байв. Түүнийг Тамираа хараад гүйн ирж : -Хөөе залуу чи яах гээд хүний найз охиноор оролдоод байгаан гээд ширүүхэн хэлээд Гэрлээг авч нөгөө залуугаас холдов. Тэр залуу Тамираагын дээд курсын оюутан бөгөөд бүтэхгүй нэгэн. Тэр өдрөөс хойш хэд хоногын дараа Тамираа хичээлээ тараад явж байтал өнөөх залуу найзуудтайгаа ирээд: -Энэ чинь нөгөө миний та нарт ярьж байсан хэгжүүн залуу ш дээ. Энэ мууг алаад өгье гээд Тамирааг нийлж зоджээ. Тэр явдалыг Гэрлээгийн ангийх нь охин хараад цагдаад мэдэгдэв. Тамираа түргэний машинаар эмнэлэгт хүргэгдэн очив. Тамираа Гэрлээ 2 хичээлээ тараад уулзхаар болзсон байв. Тамираа болзсон цагтаа ирэлгүй 2 цаг өнгөрөв,өмнө нь хэзээ ч цагаасаа хоцорц байгаагүй бөгөөд Гэрлээ гайхан Тамираа руу залгасан боловч утсаа авсангүй.
Удалгүй Гэрлээгийнд ангийх нь охин ирээд:. -Гэрлээ танай Тамираа одоо эмнэлэгт сэхээн амьдруулахад байгаа хурдан явъя гэв.
Гэрлээ: -Юу гэнээ чи юу яриад байгаан хэмээн уйлан эмнэлэг рүү гүйжээ. Ангийх нь охин Гэрлээ 2 эмнэлэг дээр сэхээн амьдруулах тасагын үүдэнд эмч нарыг хүлээв. Удалгүй нэгэн эмч гарч ирээд:. -Энд Тамираагын ар гэрийнхэн нь байна уу? гэхэд Гэрлээ: -Би найз охин нь байна хэмээн хариулав.
Эмч: -За чи тусалж чадах болов уу даа. Тамираа маш их цус алдсан түүнд донор хэрэгтэй их ховор төрлийн цустай юм байна. Энэ төрлийн цус олдоц нь маш бага аврагдах боломж маш байга байна гэв. Гэрлээ: -Эмчээ Тамираа минь аврагдах ёстой ш дээ аав ээж нь энд байхгүй байгаа ирэхэд нь ганц хүү нь байхгүй байвал яах юм бэ?гэж уйлан, Миний цусны бүлэг таарна би цусаа өгье гэв. Эмч: -Гэрлээ чи бие муутай цусаа өгвөл чи тэсэхгүй ш дээ гэхэд.
Гэрлээ: – Би угын насгүй болсон хүн Тамираад минь хийх зүйл их байгаа надаас илүү их насална ш дээ гэж хэлэхэд эмч ойлгон цусаа өгөхийг зөвшөөрөн Гэрлээ цусаа өгөв. Удалгүй Тамираагын бие тэнхэрээд 1 сар хэвтээд эмнэлэгээс гарсан боловч өдөр болгон түүн дээр ирдэг байсан хайр нь эмнэлэгээс гарсанаас хойш нэг ч удаа түүн дээр ирсэнгүй.
Удалгүй Гэрлээгийн найз Тамираа дээр ирээд: -Гэрлээ чамд энэ захиаг өгчихөөрэй гэсэн юм гээд ихэд уйлав. Захиаг дэлгэн уншвал Сайн байна уу? Хайрт минь чамайгаа энэ захиаг уншиж байгаа гэдэгт итгэлтэй байна. Эмнэлэгээс гарахад чинь очоогүйд хайрыгаа уучлаарай. Хайр нь чамдаа хайртай. Чамдаа нэг зүйл хэлэх гэсэн юм аа. Миний хайраа намайгаа уучлаарай чамд энэ тухай эртхэн хэлье гэсэн боловч боломж гараагүй юм.
Би багын л бие муутай хүүхэд байсан юмаа. Чамтай анх таардаг тэр өдөр эмчид үзүүлээд жил зургаан сар амьдрах настай гэдгийг сонсоод яахаа мэдэхгүй сууж байсан юм.Тэр үед нүдэнд дулаахан нэгэн хөвгүүн хажууд минь ирж суухад миний амьдралыг гэрэл гэгээтэй болгох нэгэн гэдгийг төсөөлөөчгүй байлаа.Чамтай учирсан нь миний хувьд бурханаас авсан хамгийн том бэлэг юм шүү. Чамтай байхдаа би цоо эрүүл хүн шиг эрч хүчээр дүүрэн байдаг миний үлдсэн богинохон амьдралыг утга учиртай болгож өгсөн чамдаа баярлалаа. Намайг байхгүй гээд битгий гуниглаарай хайр нь чамайгаа дээрээс дандаа харж байна за. Миний хайр сайхан хайртай учираад аз жаргалтай амьдраарай. Би Чамд Хайртай. Миний үүрдийн гэрэл гэгээ Тамираад- Чиний Гэрлээгээс гэсэн байв. Хайр гэдэг хүнээс агуу их тэвчээр, сэтгэлийн тэнхээг шаарддаг дурласан хүн юуг ч хийхээс буцдаггүй хамгийн зоригтой, тэвчээртэй нэгэн болж хувирдаг. Хамгийн өршөөнгүй бөгөөд хамгийн хэрцгий зүйл бол хайр юм.