| |
Төрийн түшээ Д.Эрдэнэбатыг Сэлэнгийн Хятадын эрлийз, хурлийзууд үхэн хатан дэмжсэн нь юуны учир вэ?
Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн өмнө АН-ын эрх баригчид "Бид ялна, ялдаггүй /юм гэхэд парламентад дор хаяж 30 суудал авна” гэцгээн хөөрөлдөж байсан. Сонгууль, бөмбөг шиг хаашаа ч өнхөрч болно гэдгээ баталж, эрх барьж байсан нам чүү ай бүлэг байгуулах хэмжээнд есхөн суудалд эзэн суув.
Харин Сэлэнгэ аймгаас АН-аас нэр дэвшсэн Дондогдоржийн Эрдэнэбат хөдөөнөөс нэг суудал чирээд ирсэнд намынх нь олон хүн гайхаж байлаа. Сэлэнгэ аймаг 1992 оны парламентын сонгуулиас хойш С.Баярцогтоос өөр АН-ын гишүүн сонгогдож яваагүй "улаан” аймаг юмсанж. Гэтэл УИХ-ын АН-ын бүлгийн дарга, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат гэгч таньж мэдэхгүй, хүйтэн царайтай эрийг Сэлэнгэчүүд төрийн түшээд залсан нь цаанаа нарийн учиртай байлаа. Зүүнхараад төрж өссөн мань гишүүнийг Мандал төвийнхөн мэдэхгүй ч гэлээ цагаач хятадууд, эрлийз хурлийзууд харин ч нэг үүх түүхээр нь гарын арван хуруу шигээ мэддэг гэнэ. 2016 оны парламентын сонгуулийн сурталчилгааны үеэр Сэлэнгийн эрлийз, хурлийзууд нэгнийдээ цуглачихаад Д.Эрдэнэбатын зургийг зааж "Хо, хо” хэмээн шаагилдаж байсан гэдэг. Ер нь Монголд үүрлэсэн цагаач хятадуудыч ур удам аалзны тор шиг хоорондоо сүлжилдэж, сонгуулийн үеэр нэг хүн шиг санал нэгдэж, чаддаг тухай зохиолч Хонхэрэйдын Б.Энхбатын ярилцлагаас харж болно. Тэд өмнө С.Баярцогтыгоо төрийн түшээд сонгож явсан бол энэ удаа Д.Эрдэнэбатыг дэмжээд эхэлсэн нь маш сонирхолтой санагдаж байгаа юм. АН-ын даргын төлөөх өрсөлдөөн ид ширүүсч байх энэ үед эрлийз, хурлийзуудын үр удам ч хоорондоо тохирч төрийн түшээгээ дэмнэхээр болцгоожээ. Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Шаамар, Зэлтэр, Орхоны өвөрлөгчдийн үр удам Дархан хотод цуглан АН-ын тэргүүний төлөө "Э” ноёныгоо дэмжихээр тохиролцоод салсан тухай эх сурвалжууд ярьж байна. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат энэ удаагийн АН-ын даргын сонгуульд ялж гэмээ нь монголд суурьшсан хятадын үр сад, ач зээ нар хагартлаа баярлаж үхэх дээрээ тулах аж. Харин яагаад гэдгийн учрыг энд тайлбарлаад дэмий биз.
Алтны дэргэдэх гууль шарлахын үлгэрээр Д.Эрдэнэбат олонхийн бүлгийн дарга байхдаа ямаан омогтой, сүржин дарга байсан даа. Тэрбээр 2008 оны намар АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга болсноосоо хойш дээшээ сөөм сөөмөөр явсаар өдгөө тус намын хаан болох магадлал маш өндөр гэнэ. Сөөм сөөмөөр гэдгийн хувьд түүнийг хамгийн анх улстөрд замыг нь зассан хүн ерөнхий сайд асан Н.Алтанхуяг. Намын фракцын толгойлогчид Норовын хүү рүү цамнахад тэрбээр "Дөрвөдийн хүү би үхэр халхын хүүхдүүдийн дор орно гэж байхгүй” хэмээн томорч байсан яриа байдаг. Гэтэл тэрбээр нэг сайхан нартай өдөр Д.Эрдэнэбатад далаараа тавиулсан түүхтэй. 2014 оны намар Н.Алтанхуягийн засгийн газрыг огцруулах талаар бөөн бужигнаан болж байхад бүлгийн дарга нь засгийн газраа цээжээрээ хамгаалж, МАН-ын гишүүд болон, "Женко” Х.Баттулга, Ж.Батзандан, Р.Бурмаа нартай үзэж тарж явсан даа. Тэгтэл гишүүдийн санал хураалт болоход Д.Эрдэнэбат "огцруулах” кноп дарчихаад "Би кнопоо андуураад дарчихсан байна лээ” гэж хээв нэг ярьж байсан. Тэгэхээр экс ерөнхий сайд Н.Алтанхуяг цагаа тулахаар халхын хүүхдүүдэд дийлдэхгуй мөртлөө Д.Эрдэнэбатад араасаа хутга зоолгосон нь ийм учиртай. Тус намын даргын төлөөх тэмцэл эд ширүүсч байх үед Д.Эрдэнэбатыг дэмжигч гишүүд ч цөөнгүй байлаа. Тэрбээр Н.Алтанхуяг, С.Эрдэнэ, Ж.Батзандан гурвыг бодвол нэр цэвэр, зарчимч, шударга, шинэ хүн гэдгээрээ гишүүдийн дунд ихээхэн итгэл найдвар төрүүлж байсан юм.
Гэвч намын гишүүдийн дунд "Ардчилсан намын дарга маань цус нь цэвэр монгол хүн байгаасай. Амнаас нь халуун ногоо, өмхий үнэртсэн хүн байснаас байгаагүй нь дээр” гэцгээж явна. Цагтаа Д.Эрдэнэбат өөрийгөө Багануур дүүргийн уугуул хэмээн ярьж явсан бөгөөд уугуул нутгаасаа нэр дэвшээд удаа дараа унаж байжээ. Д.Эрдэнэбатыг МАХН-ын гишүүн байсан, бүр Онц их хурлын төлөөлөгч нь байсан атлаа АН-аас нэр дэвшсэнд дургүйцсэн багануурчууд түүнд итгэж, санал өгдөггүй байжээ. Харин одоо Зүүнхараагийн унаган хүүхэд гэх болсон нь ихээхэн сэжигтэй санагдаад явчихсан ч сайн судлаад үзвэл цус холилдсон нэгэн гэдгийг зүүнхараагийнхан даяараа мэддэг гэнэ. Иймд өөрсдийн мах цусны тасархайг томоохон намын дарга болгож, яваандаа УИХ-ын сонгуульд ялалт байгуулбал Ерөнхий сайд, бүр цаашлаад Ерөнхийлөгч болгоно хэмээн Зүүнхараагийн хужаа нар цээжний хонжоо харж, ийнхүү шаагилдан дэмжиж эхэлсэн нь энэ аж.
АРАНШИН сонин /2017/01/01/