| |
Торгон замын Дүнхуангийн чулуун агуй
Гань су мужын түүхэн дурсгал
Дүн хуань бол Хятадыг эртний торгоны зам дээр байрлах бөгөөд өрнө дорны соёлын харилцааны чухал газар байжээ.
Дүн хуань хотын зүүн өмнөх Мин ша шан уулын зүүн уулын цавчим хадан дээр нүхлэн гаргасан Мөө го агуй эрт дээр үеэс дэлхийд алдартай.
Мөө гао агуйг "Мянган бурхант агуй" гэж нэрлэсээр иржээ. Энэ агуйг манай эриний 366 онд эхлэн нүхлэсэн гэдэг. Таван давхар өндөр намаараа сольбицон залгаж, урдаасаа хойшоо нийт 1600 метр газарт тархан байрлана.
Одоо умард Вэй улс, Хойт Жөү улс, Сүй улс, Тан улс, таван төр, Сүн улс, баруун Сиа улс, Юань улс зэрэг төрийн үед нүхэлсэн дөрвөн зуун ерэн хоёр агуй бүтэн хадгалагдаж, агуй дотор нь бараг 45000 кв.метр ханы зураг, будагт сийлмэл хөрөг 2415 байгаа бөгөөд хэдэн арван мянан бурхны хөргийн гүдгэр сийлбэртэй.
Дүнь хуаны Мө гао кү агуй
Агуйн ханы зургуудыг холбох юм бол хорин таван км урт зургийн гудамж бүрдүүлж болох юм.
Ханы зургууд нь тухайн үеийн хүмүүсийн үйлдвэрлэл, амьдралын байдлыг тусган харуулжээ. Тодруулбал:
Тариа тарьж байгаа тариачид, тариан талбайд ургац хурааж байгаа, ой модонд олон хүн мод огтлож байгаа, нум сум барьж тайга нохой дагуулсан анчид, ан гөрөөнд явж байгаа хүмүүс, мал сүргээ арчлан тэжээж байгаа малчин, эд бараа боловсруулан шаазан сав хийж байгаа гар урчуудыг дүрслэн зурсан нь түүхийн ихээхэн том баримт болж байна.
Yүнээс гадна агуйд бас ордон харш, асар тагт, хот суурины зураг, сүм хийд суврага, дэлгүүр худалдаа, гүүр, усан тагт зэрэг эртний барилгийн зураг болон төрөл бүрийн засал чимэглэлийн зураг байхаас гадна дайн байлдаан хийж байгаа, дүрэм тогтоол гаргаж байгаа, дуулан бүжиглэж байгаа, нас барсан хүнээ оршуулах ёслол үйлдэж байгаа, худалдаа наймаа хийж, жуулчлан зугаачиж байгаа болон буддын шашны түүхийн ул мөр зэргийг харуулсан зургуудыг эх хэвээрээ хадгалагдаж байна.
Энэ агуйн бүх ханы зураг нь уран нарийн, амьд мэт харагдана. Чулуун агуйнд байгаа олон мянган урлагийн уран бүтээлүүд нь манай эриний VI зуунаас XIV зуун хүртлэх хэсэг нийгмийн амьдрал, уран зургийн хөгжлийнхөө хэлээр бодитоор тусгасан байна.
Дүн хуаны чулуун агуйн ханы зургууд бол одоогоор хамгийн урт, хамгийн өргөн цар хүрээтэй, хамгийн баялаг агуулгатай, хамгаас бүрэн бүтэн хамгаалагдаж байгаа уран зургийн галарей юм.
Энэ ханы зургууд нь бас ч Хятадын эртний улс төр, эдийн засаг, соёл, цэрэг, шашин суртахууны талаар судалгаа шинжилгээ хийхэд маш эрхэм нандин материал болж байгаа юм.
Мөө го кү агуйн хамгийн том чулуун агуй нь хоёр зуун жаран найман ам дөрвөлжин метр талбайтай. Хамгийн өндөр чулуун агуй нь 40 метр өндөр, хамгийн жижиг чулуун агуй нь 1 метр ч хүрэхгүй өндөр.
Тан улс болон Сүн улсын үед байгуулсан саравчит таван агуй бол уран нарийн хийцтэй бөгөөд Хятадад үлдээд байгаа эртний барилгийн эрхэм нандин загвар болох юм.
Эдгээр чулуун агуйнуудыг хэлбэр дүрсээр нь даянчин агуй, баганат агуй, бурхны дөрвөлжин гүнгэрваа агуй, хөмөрсөн тогоон агуй гэж олон төрөл байдаг.
Дүн хуаны Мө го агуйн халил хад нь төдий л хатуу биш сийрэгжүү болохоор цавчмал шоомол хөшөө үйлдэхэд тохихгүй. Тэгэхээр агуй доторхи олонхи хөшөөг шавраар үйлдэж, хананд нь уран зураг зурсан юм.
Ханы зургаар дэвсгэр болгон шавар барьмалыг урлагийн нэгэн цогц болгон уялдуулсан нь Мөө го кү агуйн онцлог юм.
Дүн хуаны ханы зураг
Yүнээс гадна арван долдугаар агуй буюу Төвд судрын агуйгаас тавин мянга гаруй ширхэг 256-1002 оны хооронд нандин олдвор олдсон юм. Тухайлбал:
Буддын шашны судар бичиг, торгон дээр зурсан зураг, албан бичиг, түүх, одон орон, газар зүйн холбогдолтой төрөл бүрийн эрхэм нандин бичиг дурсгалын зүйлс архелогийн малталтаар гарсан байна.
Yүнийг эртний дорно дахины соёлын хамгийн агуу олдвор хэмээн үнэлэнэ. Мө го кү агуйн эргэн тойрон "Мянган бурхант баруун агуй", Юй лан агуй, Мянган бурхант зүүн агуй, Шүй сиягийн эртний чулуун агуй зэрэг сонирхолтой агуйнууд бий. Эдгээр агуй нь Дүн хуаны Мө го күүгийн урлагийн цогцыг бүрэлдүүлжээ.
Одоогоор байгаа 492 чулуун агуйн ханы зургийг дэлгэх юм бол 45000 кв.м талбайтай болох бөгөөд нэг нэгээр нь залгах юм бол 50 км урт зургийн гудамж үүсгэнэ.
Дүн хуаны урлагийн дотор ханы зургийн сэдвийг бурхны хөрөг, тухайн үеийн хүмүүсийн амьдралын дүр зураг голлох бөгөөд Буддын шашны зан үйлийгг ихээхэн тусгасан байна. Мөн ард түмний ажил хөдөлмөр хийж байгаа, эртний барилга архитектурын хэлбэр маяг, баян ядуу хүмүүсийн аж амьдралын хэв маяг зэрэг олон талт мэдээллийг багтаажээ. Эдгээр агуйг нүхлэн малтсан нь үе үеийн нийгэм соёлын онцлогыг тод томруун тусгасан байна.
Дүн хуаны ханы зураг нь өнгөрсөн үеийн дүрслэх урлагын нарийн ухаан, зурах арга, өнгө будаг сонгох зэрэг талаархи урлагийн стиль болон түүний хөгжлийн явцыг ойлгуулаад зогсохгүй Хятад болон барууны орнуудын уран зургийн урлагийн сонин содон гайхамшигийг уялдуулсан бүтээлч туршлагыг дэлхийн дахинаа харуулж чадсан нь эрхэм чухал онцлог юм.
Дүн хуаны ханы зургыг "Ханы уран зургын урт цагаан хэрэм" гэж хэлмээр. Баялаг агуулга нь "Ханан дээрхи түүхийн номын сан ” гэлтэй.
Дүн хуаны Шавраар дүр бүтээсэн баримал нь Мөө го кү агуйн урлагийн гол цогц нь юм. Энд ганц хүнийг шавраар бүтээсэн ч бий, олон хүний шуумал ч бий. Хамгийн том нь гучин гурван метр өндөр, хамгийн жижиг нь аравхан сантиметр байна. Энэ агуйд бурхан, сахиусын, шавь, махранц, хүчтэн, гэгээнтэн лам нар зэрэг хүний хөрөг шуумалыг амьд юм шиг сайхан, өнгө будгийг нь тааруулан бүтээсэн байна. Шавраар бүтээсэн эдгээр бурхадыг харахад, эв энгийн мөртөө элэгсэг дотно царайтай, үнэнч хүн мэт сэтгэгдэл төрүүлнэ.
Дүн хуаны будагт шуумал хөшөөнүүдийг хоёр төрөлд хувааж болох юм. Нэг нь гүдгэр сийлмэл хөшөөн хөрөг, нөгөө нь хананаас салангид босоо хөшөө болох юм. Дүн хуаны будагт хөшөөг их төлөв гурван үед хувааж бүтээсэн бөгөөд тэдгээр нь өөр өөрийн онцлогтой.
Умард Вэй улсаас умард Жөү улс хүртлэх хугацаанд шавраар барьж бүтээсэн хөрөг хөшөөнүүд нь босоо хамартай, урт хөмсөгтөй, бүлтгэр нүдтэй байдгаараа нэн онцлогтой. Сүй улс, Тан улсын үеийн дунд үед барьж бүтээсэн шавар хөрөг хөшөөний онцлогийг хэлбэл ийм байна.
Тан улсын үе бол Дүн хуаны хөрөг хөшөөний барималын урлагийн хамгийн оргил үе болой. Энэ үед барьж бүтээсэн хөшөөний бие гар тэнцүүхэн, царай зүс нь мяраалаг байх бөгөөд Тан улсын үеийн мах мараатай, гоёж буддаг хэв маяг илхэн харагдаж байна. Таван төрийн үеэс Чин улсын үе хүртлэх урлагын гайхамшиг гэж хэлж болох юм. Таван төрийн үеэс эхлээд Сүн улсын эхний үе хүртлэх шуумал хөрөг хөшөөнүүд нь их төлөв Тан улсын үеийн хэв маягийг хадгалсан хэдий ч цог жавхаалаг байх бөгөөд Тан улсын үеийн хөрөг хөшөөнд хүрэхгүй. Дүн хуаны будагт барималын урлаг гарамгай амжилттай байдгаараа баримал урлагийн том дэлгэн үзүүлэх тэнхим гэж хэлж болох юм.
Дүн хуаны судлал Дүн хуаны сурвалж бичиг нь баялаг агуулга, эрхэм нандин үнэ цэнтэй юм. Ном судрын агуйг илрүүлэхийн хирээр Дүн хуаны урлаг дотоод гадаадын эрдэмтэдийн анхаарлыг нэн ч татаж байна. Хэдэн арван жилийн турш, дотоод гадаадын маш олон эрдэмтэд, судар номын агуй дахь төр төрийн судар ном, албан бичиг, торгон цэцэг, шашны эд хэрэгсэл тэрчлэн бусад ховор нандин бичиг дурсгалын зүйлд тасраагүй судалгаа хийгээд, тусгай эрдмийн төрөл болох " Дүн хуаны судлалыг” бүрэлдүүлсэн юм. Дүн хуан бол манай орны эртний хүн ардын соёл билиг, авьяас чадварын содон, дэлхийн ховор нандин соёлын өв юм. Ийм болохоор Дүн хуан нь Хятад оронд харьяалагдах төдийгүй даян дэлхийд харьяалагдах юм.