|
Видео

Шинэ мэдээ

Луугийн замнал буюу Брюс Ли-гийн нууц түүх

Луугийн замнал буюу Брюс Ли-гийн нууц түүх

 

40 гаруй жилийн өмнө "Enter The Dragon” кино нээлтээ хийж байсан билээ. Гэвч дэлгэцийн супер од Брьюс Лиг төрүүлсэн уг кино нь соёлын болоод бие махбодын аль алиных нь зөрчилдөөнөөр сүйтгэгдсэн юм. Бид Холливудаас Гонгконг хүртэл энэхүү кун-фу бүтээлийг хийсэн зам мөрөөр орсон юм.

---------------------------------------------------------------------------------------------------------------------

 

1973 онд Хятадын арслан бүжигчдийн хоёр баг "Enter The Dragon” киноны нээлтийн ажиллагаанд зориулан Холливудын өргөн чөлөөнд ёслолын жагсаал хийж байлаа. Урьд шөнө нь эргэн тойрон дахь талбайг хааж, маш олон хүн бэлтгэл хийж эхэлсэн гэдэг.

- "Лимузин машины арын суудалд сууж байхдаа би тэрхүү дараалал, хүмүүсийн дарааллыг харсан юм. Төгсгөл нь ч харагдахгүй байж билээ” ... гэж тус киноны зальжин мөрийтэй тоглогч Руперийн дүрийг бүтээсэн Жон Саксон дурсан өгүүлжээ.

Тэрээр: - "Би жолоочоосоо, ‘Энэ юу болоод байна вэ’ гэж асуухад тэр,

              -  ‘Энэ бол таны кино шүү дээ’ гэж хариулсан юм” хэмээн ярьсан байдаг.

 

/ Жон Саксон 1973 он. Enter the Dragon киноны зураг авалт /

Саксон бол "Enter The Dragon” киноны амжилтаар гэнэт нэрд гарсан цорын ганц нэгэн байгаагүй юм.

Кино анхандаа маш бага төсөвтэй, ихээхэн эсэргүүцэлтэй тулгарч байжээ. Гэсэн ч Америкийн продакшнтай хамтарч хийсэн Хятадын кун-фу тулаант кино нь Баруунд дэлгэцийн бүтээлийн шинэ төрлийг гарган ирж, нэрд гарсан юм. Энэ нь ч цаашид хөгжиж, "The Matrix”, "Crouching Tiger”, "Hiden Dragon”, "Kill Bill” болон "The Man With The Iron Fists” зэрэг олон олон дэлгэцийн бүтээл гарах үндэс суурийг тавьсан гэж хэлж болно. "Enter The Dragon” нь тулаант (адал явдалт, action) киног хэрхэн хийдэг, түүнд нь хэн тоглож чадах, баатрууд хэрхэн тулалддаг болохыг харуулж, ихээхэн өөрчлөлт хийж чадсан билээ. "Enter The Dragon” киноны дараа бид Бэтмэнээс Шерлок Холмс, "Lethal Weapon”-ны Мел Гибсон, "Fight Club”-ийн Брэд Питт гэгчлэн тулаант киноны баатар болгоноос хөлөө нударга шигээ ашиглаж чадах дайнч урлагийн мастер байх чадварыг шаардах болсон.

"Enter The Dragon” дэлгэцэнд гарснаас хойш хүчирхийллийг эсэргүүцдэг байсан Нью-Йоркийн кино шүүмжлэгчид ийм төрлийн бүтээлийн хүч чадлыг ойлгож эхэлсэн. "The New York Times” сонин, нэгэн нийтлэлдээ "Зурганд шинжилгээ хийж шалгасан бөгөөд уялдаа холбоо сайтай байсан. Энэ нь яг л цахилгаан цахих мэт, өнгөөр дүүрэн байсан. Таны өөр хаана ч үзэж чадахааргүй хамгийн харгис аллага, гараар огтлогчийн талаар харуулах болно” хэмээн зарласан байдаг. "The Village Voice” нэвтрүүлэгт Вилльям Пол ярихдаа, "Зөв бодол сэтгэлтэй, зөв хүмүүжилтэй миний хувьд энэ киног жигшүүртэй, утга учиргүй хүч чадалтай уран сэтгэмж гэж дүгнэдэг. Гэсэн ч энэ киног би дотоод ухамсрынхаа далдхан хэсэгт, сэтгэлийн гүндээ энэ уран зөгнөл нь сэтгэлийн утсыг хөглөсөн бүтээл болсныг хүлээн зөвшөөрдөг” хэмээн өгүүлж байв.

 

"Enter The Dragon” кино нь дэлхий дахины сэтгэлийн утсыг хөглөж байсан юм. Ердөө 850-хан мянган доллараар бүтсэн уг кино 1973 онд л гэхэд дэлхийн зах зээлээс 90 сая доллар олжээ. Харин түүнээс хойш 40 жилийн турш олсон орлого нь 350 сая долларт хүрээд байгаа билээ. Үүнд хамгийн сүүлд гаргасан Blu-ray хоёр дискний ашиг орлого ч багтсан аж. Продьюсер Фред Вейнтрауб  энэ кино нь студид маш их ашгийг авчирч, өөрт нь их мөнгө төлөх ёстой байсан хэмээн хошигнодог. Кино зохиолч Майкл Аллин, "Уорнерийн хуульч надад илгээсэн захидалдаа, ‘Энэ зураг нь ашигтай байх болно’ гэж байсан. Энд, ‘хэн нэгний тодорхойлсноор’ гэдэг хэсэг нь надад их таалагддаг. Энэ зураг нь маш их мөнгө олсныг тэд нууж чаддаггүй. Энэ ч их том давуу тал болсон” хэмээн ярьсан юм.

Гол дүрийн бүх жүжигчид киног бүтээхэд оролцсон хэдий ч шүүмжлэлд автаж, сурталчилгааны амжилтанд багахан толбо суусан гэдэг. Учир нь энэ амжилтын хамгийн чухал хүн нь үгүйлэгдэж байж. Тус киноны гол жүжигчин Брьюс Ли нь сурталчилгаанаас ердөө нэг сарын өмнө, 32 насандаа таалал төгсчээ. Тэрээр харамсалтай нь өөрийгөө Хятадын хамгийн анхны супер кино од болох мөрөөдлийн оргилдоо хүрч чадсаныг харж чадаагүй юм.

Луу хэрхэн төрсөн бэ?

Брьюс Ли нь луу жилд буюу 1940 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сан-Францискогийн Хятад хороололд мэндэлжээ. Гонгконгийн Кантонес дуурийн тэргүүлэх жүжигчин байсан түүний эцэг Ли Хой-чуэн нь Америкийн үзэгчдэд зориулсан тоглолтонд оролцохоор явахдаа хөл хүндтэй гэргийгээ дагуулан явсан аж. Театрын хөшигний хоорондох замд төрсөн Брьюс, түүнийг эцэг эх нь Гонгконгт авчрахаас өмнө "Golden Gate Girl” кинонд гурван сартайдаа анх камерын өмнө гарчээ. Харин 18 нас хүрэхдээ тэр хэдийнэ 20 гаруй кинонд дүр бүтээж, төрөлх Гонгконгтоо Ли Сью Лунг (Бяцхан Луу Ли) гэх жүжигчний нэрээрээ ихээхэн нэр алдартай болсон байна. Тэрээр амьдралдаа өнчин ядарсан, эсвэл муу хөвгүүдийн дүрийг аль алийг нь бүтээж явсан. Тэрээр хожим нь өөрийн залуу үеийг дурсахдаа, өөрийгөө "хулигаан” хэмээн хэлсэн байдаг. Түүний жинхэнэ хүсэл бол гудамжны тулаан байсан юм. Тэрээр өөрийн эргэлзээг тайлахын тулд 13 настайгаасаа кун-фугээр хичээллэж эхэлжээ. Түүний багш нь бидний "IP MAN" киногоор нь эчнээ танидаг болсон тулааны урлагын Вэн чунь стилийг хөгжүүлэгч Yip Man байсан юм.

 

Үүнийхээ дараа Ли дээдсийн давхаргынхны хувийн ахлах сургуулиас хөөгдөж, тулалдахын тулд хуулийн асуудалтай тулгарсан байна. Харин түүний чинээлэг эцэг, эх аргаа барахдаа Лиг Гонгконгоос гаргаж, Сеатлд байх гэр бүлийн найзындаа үлдээсэн аж.

Америкт кино урлагийн чиглэлээр ажиллах санаагаа орхиод байсан Ли 1959 онд дахин гарч ирэв. Тэрээр "Esquire” сэтгүүлд ярихдаа, "Хятад хүн Америк киноноос хэдэн удаа татгалзсан хариу сонсдог гээч?” хэмээн хэлж байв. Харин түүнд зорилго байсан юм. Хятадын тэргүүлэх гол дүрүүд ердөө шар арьстан хорон санаат Фу Манчу болон цөөн моделиудын нэг гэгдэх Чарли Чан байсан юм. Энэ хоёр дүр хоёулаа Холливудад шар арьстны уламжлал болон удаан хугацааны туршид оршин тогтносоор ирсэн бөгөөд үүнд нүдээ будсан цагаан арьст жүжигчид тоглож байсан аж. Хятад зөвхөн гэзэгтэй хүний дүрд тоглох боломжтой байсныг олж харсан Лид "Хопалонг Вонг”-ийн дүр байв.

Тэрээр одоо ч сэтгэл зүрхэнд хоногшсон жүжигчин хэвээр байгаа ба орон нутгийн кун-фугийн үзүүлэн тоглолтонд оролцсоныхоо дараа тэр Америкчууд өөрийг нь сонирхож эхэлснийг олж мэджээ. Тэрээр Сеатлд өөрийн Жун Фан Гун Фу хэмээх кун-фугийн студийг нээсэн юм. Ли тулааны урлагийн сургууль ажиллуулах нь ашиггүй ажил болохыг ойлгож, ялангуяа хөгжөөн дэмжигчдийн багийн ахлагч Линда Эмеритэй гэрлэн, анхны хүүхдээ (Брэндон) өлгийдөн авсны дараа сайтар ухамсарласан гэдэг. Сургуульд нь шинээр элсэгчдийн тоо санаа зовоож, тэрээр эцгийнхээ нэгэн адил жүжиглэх урлагт дахин хөл тавьжээ. Тэрээр нэг хүний тулааны урлагийн үзүүлбэрээр дагнахаар шийдсэн байна.

1964 онд Ли нь Лонг Бичийн Олон улсын каратэгийн аварга шалгаруулах тэмцээн дээр тоглосон үзүүлбэрийн үеэр Вилльям Дозиертэй танилцжээ. Ази хүний дүрд жинхэнэ Ази жүжигчин тоглуулах санаа гаргаад байсан, телевизийн продьюсер Лигийн онцгой үзүүлбэрийг хараад, "Green Hornet” киноны Ази залуу Катогийн дүрд түүнийг яг тохирно гэж үзсэн юм.

 

Лигийн соронзон мэт бусдыг татах тулааны урлагийн авъяасыг үл харгалзан, Дозиерийн "Batman” цувралын хит дагуул, "Green Hornet” нь бүтэлгүйтэж, цуцлагдахаасаа өмнө нэг улирлын турш арай ядан дэлгэцээр гарсан аж.

1969 онд охин Шэннон нь мэндэлж, өнөр өтгөн болж буй гэр бүлдээ дэмжлэг болохын тулд тэрээр илүү чухал дүрд тоглохыг хичээж байлаа. Ийнхүү хичээсээр цөхөрч эхэлсэн тэр үедээ Ли орлогын өөр нэгэн эх үүсвэртэй болж чадсан юм. Тэрээр Холливудын дээдсийн хүрээнийхэнд тулааны урлаг заах кун-фугийн багш болсон юм. Ингэснээр Жеймс Кобурн, Роман Полански, Уорнер Бросын тэргүүн Тед Эшли болон Оскарын шагналт кино зохиолч Стирлинг Силлифант болон бокс оффисийн хаан Стив МакКюнь нар түүний хувийн сурагчид болсон байна. Тэд Лид тусалж, өөрсдийн киноны жижиг хэсгүүдэд, мөн тулааныг дэглэх үедээ түүнийг ажиллуулж байсан ч, Ли Холливудын шар арьст, өндөр түвшний нэгэн болж чадаагүй л байлаа. "Тэр үед хэн ч Ази хүнийг гол дүрд тоглуулсан кино хийдэггүй байсан. Энэ бол их тодорхой зүйл юм” гэж Уорнер Бросын гүйцэтгэх захирал, "Enter The Dragon” киноны хамтран бүтээгч Пол Хеллер ярьсан юм. Бүтэн дөрвөн жилийн турш Ли биелээгүй хүсэлдээ шатаж явсан юм. "Брьюс ‘Хэзээ нэг өдөр би Стив МакКьюниас ч алдартай од болох болно’ гэж амладаг байсан” хэмээн Силлифант 1974 онд түүний намтарт дурджээ. Тэрээр, "Би түүнд ямар ч арга байхгүй гэж хэлдэг байсан. Тэр бол цагаан хүмүүсийн ертөнцөд Хятад хүн шүү дээ. Тэр үед Брьюс гараад явсан, бас амласнаа хийж чадсан” гэсэн юм.

Энэ хооронд Гонгконгт "Green Hornet” кино хүчээ аван, борлуулалт сайтай байсныг Ли мэдээгүй аж. Харин дараа нь "The Kato Show” (тус кинонд Лигийн бүтээсэн дүр) гарч эхэлснээр мэдсэн гэдэг. 1970 онд Ли таван настай хүү Брэндоны хамт нутаг буцаад ирэхдээ нэгэн хүлээн авалтанд очжээ. Тэгэхэд Лигийн хувьд Холливудад бүтэлгүйтсэн мэт санагдавч, төрөлх Гонгконгтоо бол сайн зүйл хийсэн хүү нь болж байлаа. Гонгконгийн кино продьюсерууд түүнд санал тавьж эхлэв. Ингэснээр, Америкийн телевизээс кино хүртэл боломжгүй бүхий л зүйлийг хийж ирсэн Клинт Иствуд түүнд анхаарал хандуулж, Барууныханд хэд хэдэн шпагетти хийж өгөхөөр Итали руу зүглэжээ. Ингэснээр Ли нь Раймонд Чоу болон түүний амжилттай яваа Голден Харвест студитэй хоёр зураг авалтын гэрээ хийж, 7500 доллар олох боломжтой болжээ. Хэрэв Ли Холливудын ууланд авирч чадахгүй бол уулыг өөр лүүгээ ирүүлэх байлаа.

Тэрээр анхны тоглосон Голден Харвестын кино, "The Big Boss”-т тэр чигээрээ өөрчлөгдсөн байсан юм. Энэ нь аажмаар түүний тоглосон эрэгтэй зарц Катогийн дүрийг төгс мэт болгож байв. Хэдэн жилийн турш үл хүлээн зөвшөөрөгдөж байсан Ли өөрийн бүхий л хүч чадлыг дайчлан дэлгэцийн урлагт огцом өөрчлөлт хийж чадлаа. Гонгконг төдийгүй, Өмнөд Азийн үзэгчид шинэхэн мэндэлсэн Хятадын супер баатрыг бишрэн хайрлаж байсан юм. "The Big Boss” кино нь Гонгконгт шуугиан тарьж, бокс оффист дээд амжилт тогтоожээ. Түүний Голден Харвестад

 

 

/ BIG BOSS киноны хэсэг /

тоглосон хоёр дахь кино "Fist of Fury” нь өмнөх "The Big Boss” бүтээлийн амжилтыг эвдэв. Харин Лигийн өөрөө зохиолыг нь бичиж, найруулан, продьюсерлэж, гол дүрийг нь бүтээсэн "The Way of the Dragon” нь өмнөх хоёр киноны тогтоосон амжилтыг эвдэж чаджээ. Тэр дийлдэшгүй хүчтэй нэгэн боллоо.

Холливүүдийн цорын ганц зорилго бол ашиг

Ли Лос-Анжелест тэмцсээр байхад, Уорнер Бросын продьюсер Фред Вейнтрауб  түүнийг телевизийн уламжлалт үнэт зүйлсийг эсэргүүцсэн соёлын эсрэг "Kung Fu” цувралын гол дүрд тоглуулахыг хичээж байлаа. Энэ нь Хятадын төмөр замын ажилчдыг тэдний арьс өнгөөр ялгаварлагч ковбой эзнээс хамгаалдаг Шаолины ламын тухай өгүүлэх ажээ. Тэрээр Квай Чан Кэйний дүрд өрсөлдсөн ч, хэтэрхий Хятад төрхтэй гэсэн үндэслэлээр хасагдсан байна. Түүний оронд энэ дүрд цагаан арьсан жүжигчин Дэвид Каррадин тоглосон юм. Лиг Гонгконгоос явахаас өмнө Вейнтрауб  түүнээс киноны нэгээхэн хэсэгт тоглох санал тавьсан нь Холливудад түүнийг "Green Hornet” киноноос хойш хэрхэн сайжирснаа харуулах боломжийг олгосон гэж хэлж болно. Ли Вейнтрауб  руу "The Big Boss” киноны хуулбарыг илгээхэд тэр хэдийнэ онцгой нэгэн болж чадсаныг ойлгожээ. Лид хүчтэй нөлөөлсөн зүйл бол тоо байлаа. Тэрээр Зүүн Азийн хамгийн үнэтэй кино болсон "The Big Boss” бүтээлээс л гэхэд 100 мянган долларын хөлс авсан байна. Вейнтрауб  Барууны үзэгчдийг татах чанартай кино бүтээх зуураа, түүнийг Ази дахь гадаад зах зээлийн (Гонгконг, Сингапур, Тайвань) урьдчилсан борлуулалтанд нүүр царай болгох талаар бодож олжээ. Зарим нэг маргаан, зөрчилдөөн болсны эцэст дөнгөж 250 мянган долларын төсөвтэй "Enter The Dragon” киног бүтээхээр баталсан байна.

Вейнтрауб, түүний хамтран бүтээгч Пол Хеллер болон кино зохиолч Майкл Аллин нар хорон санаат Ханы тулааны урлагийн тэмцээн болон боолын худалдаа, хар тамхины борлуулалтыг төгсгөл болгох гурван баатрын (Нэг цагаан арьст, нэг хар арьст, нэг Ази) тухай 17 хуудас зохиолыг бичин, боловсруулжээ. Хеллер, Аллин нар кино зохиолд дээр ажилласан бол, Вейнтрауб нь Лигийн ажил хэргийн хамтрагчаар ажиллаж буй Чоутай гэрээ хийхээр Гонгконг руу явсан юм. Энэхүү зохиолыг Хеллер өөрийн багадаа унших дуртай байсан "Terry and the Pirates” зурагт өгүүллэгээс урамшин, эх зохиолыг санаачилсан байна. "Энэ бол Хятад, Дорнын улсууд болон үл тайлагдах нууц, мөн луу хатагтай нарын тухай зохиол юм” хэмээн Хеллер ярьсан юм. Кун-фу болоод Гонгконгийн талаар юу ч мэдэхгүй Аллин зарим нөлөөлөл бага зэрэг тодорхой байдаг гээд, "Би Жеймс Бондоос хулгай хийсэн. Хэрэв та барьж чадвал зүгээр л зохих ёсоор нь заргалдах хэрэгтэй шүү” гэсэн юм. Маш том хэсэгт зориулан 85 хуудас зохиолыг гуравхан долоо хоногт гаргачихсан. Учир нь тэд бүхий л тулааны дэс дарааллыг хоосон орон зайдаа биччихсэн байсан. "Энэ орон зайг ноён Брьюс Ли дэглэх болно” гэж тэрээр үргэлжлүүлэн хэллээ.

Гонгконгт Вейнтрауб харин амжилт муутайхан байлаа. Тэрээр Инээмсэглэж буй Бар хочит, баригдашгүй Чоутай уулзаж, гэрээ байгуулах гэсэн боловч цаадах нь эелдгээр татгалзжээ. Хэрэв киноны гэрээг хийчихвэл Чоу Холливудад саалийн үнээгээ алдчихна гэж айж байсан аж. Шантралгүй зүтгэсний эцэст нь тэрээр, долоо хоногийн дараа нэгэн Япон зоогийн газарт Ли, Чоу нартай уулзсан байна. Энэ үед Ли хэдийнэ байр сууриа олсон байснаас гадна, мянга мянган шүтэн бишрэгчид нь түүнийг сэтгэл хөдлөн харж байлаа. "Би сүүлчийн хөзрөө ашиглах боломжоо хайж байлаа” гэж Вейнтрауб өгүүлсэн юм. Тэрээр Брьюс Ли, Вүүдсток, бид гурав хэмээн дахин тоолж үзээд, "Би ‘Брьюс, бид нэгэнт хэлэлцээрт хүрч чадахгүй учраас би маргааш явлаа. Раймонд чамайг олон улсын хэмжээний од болгохыг хүсэхгүй байгаа нь дэндүү харамсалтай байна’ хэмээн хэлтэл Раймондын найрсаг царай гэнэт өөрчлөгдөн, над руу жигшиж зэвүүцсэн шинжтэй харлаа. Тэр эгшинд Раймонд Лиг хэдийнэ алдсан гэдгээ ойлгох шиг болсон. Харин Брьюс, ‘Гэрээнд гарын үсэг зур, Раймонд’ гэж хэлсэн юм” хэмээн Вейнтрауб дурсан ярьсан билээ.

Өдгөө Гонгконгт эрч хүчтэй, сэтгэл татам хэвээр байгаа 84 настай Чоу тэр үед түүний татгалзсан явдал нь цэвэр төлөвлөгөө байсан гэдгийг хожим өгүүлжээ. "Брьюс бид хоёр бүх зүйлийг хэдийнэ ярилцаж тохиролцсон байсан. Гол нь бид хоёр шударга гэрээ хийхийг л хүсч байлаа. Бие даан шийдвэр гаргадаг продьюсерийн хувьд томоохон студитэй шударга гэрээ хийнэ гэдэг их хэцүү” гэж тэрээр ярьсан юм.

Төсвийн хязгаарлалт нь Америкийн хөлслөх үйл явцыг ихээхэн албадсан шинжтэй байсан. Кино зохиолч Аллин өөрийн өчүүхэн бага нөхөн төлбөрт урамшуулал болгон Гонгконг руу аялахаа амласан байна. Ердөө хоёр бүрэн хэмжээний кино бүтээсэн Боб Клаус найруулагчаар сонгогдсон юм. Энэ тухай Вейнтрауб, "Бид түүнийг инээд хүрэм бага үнээр авч чадсан” гэж хэлж байсан юм. Түүнчлэн Лигийн тулааны урлагийн найз Боб Уолл бидэнд дэмжлэг болгон, Ханы харгис бие хамгаалагч Охаррагийн дүрд тоглохыг зөвшөөрсөн. Рокне Таркингтон мөнгөө татан авснаар сүүлчийн мөчид, Вилльямсын дүрд шинээр гарч ирсэн жүжигчин Жим Келли тоглохоор болжээ. Бараг хамгийн боломжийн цалинг (40 мянган доллар) Жон Саксон авч байсан юм. Вейнтраубад нэр алдартай жүжигчин хэрэгтэй, харин Ли Баруунд олны танил болоогүй хэвээр байсан. Энэ хэмжээний нэр хүнд нь арай ядан тэнцэж байв. Саксоны төлөөлөгч уг киног, "Хятад жүжигчин тоглуулж байгаа нь жаахан солиотой юм, хэн ч үзэхгүй дээ” хэмээн хэлж байсан удаатай. Вейнтрауб Саксоныг киноны жинхэнэ од болгоно хэмээн амласнаар тэр зөвшөөрчээ.

Хятадын тал дахь шийдвэрүүд бага зэрэг санаа зовоож байв. Гонгконгт үнэ хүрсэн кино жүжигчид Холливудад өчүүхэн жижиг мэт санагдсан нь тэднийг үйлдвэрийн ажилчид шиг харагдуулж байлаа. Гэвч энэ нь Гонгконгт хэдийнэ том од болсон Лигийн хувьд анх удаа Холливудын продакшнтай хамтран ажиллах боломж болж өгсөн юм. "Lady Kung Fu” кинонд тоглосон Анжела Мао Еинг нь Брьюсийн тоглох дүрийн дүү охин Су Линий дүрийг бүтээхээр дуртайяа зөвшөөрсөн гэдэг. Түүний тоглох дүр Охарра болон өөрийн талын залуустай зөрчилдсөнөөс амиа хорлохыг илүүд үзсэн эмэгтэйн дүр аж. Боло Юнг (Боло) нь ноён Гонгконг бялдаржуулагчийн дүрд тоглосон. Харин Ши Киен нь Гонгконгийн хамгийн алдартай баатар Вонг Фей Хангийн тухай цуврал кинонд эсрэг дүр бүтээснээрээ олны танил болсон нэгэн юм. Ли түүнийг нэг гарт, муурын цохилт ноён Ханы дүрд тоглуулахаар сонгожээ. Тэд сонголтыг зөвлөлдөж хийсэн гэдэг. Ли Хятадын үзэгчиддээ Вонг Фей Хангийн залгамжлагч гэдгээ харуулахыг хүсчээ.

ХААН ГОРИЛЛА

Лигийн дүү Роберт, Брьюсийг ахлах сургуульд байхдаа бүхэл бүтэн сургуулийн толгойлогч, хаан Горилла байсан гэдгийг ярьж байсан. Холливудад доромжлогдон, үл хүлээн зөвшөөрөгдсөн хэдэн жилийн дараа Ли "Enter The Dragon” киногоор өөрийн давуу байдлыг бий болгосноор багахан цагийг үр ашиггүй зарцуулсан. 1973 оны нэгдүгээр сард, Гонгконгт анх удаа ирсэн Саксоныг Ли байшинд нь хүргэж өгөхдөө өөрийнхөө булангийн өшиглөлтийг харуулахыг хүсчээ. Саксон энэ талаар ярихдаа, "Тэгээд тэр надад ‘Өөрийнхийгөө үзүүлээч’ гэж хүссэн” хэмээн дурсан өгүүлсэн юм. "Тэр надад хавчуулгатай бамбай бариулахаар өгөв. Брьюс нэг хөл дээрээ үсрэн, харайж, бамбайг цохилоо. Би өсгийн дээрээ ойж, сандал дээр газардан, бут үсэргэв. Хэдэн мөчийн турш би цочирдож, Брьюс ч над руу санаа нь ихэд зовнисон царайтай гүйж ирсэн юм. Би түүнд ‘Санаа зоволтгүй ээ, би гэмтээгүй’ гэхэд тэр, ‘Би чамд санаа зовоогүй ээ. Харин чи миний хайртай сандлыг эвдчихлээ’ гэсэн дээ” хэмээн Саксон үргэлжлүүлэн дурссан юм.

Би Саксонаас, "Та үнэхээр өөрийгөө кино од болно гэдэгт итгэж байсан уу” гэж асуулаа.

"Эхний өглөө өнгөрөхөд мэдээж тэгж бодоогүй ээ” гэж тэр хариуллаа.

Эхний өдөр Ли зураг авахуулахаас татгалзав. Хоёр, гурав дахь өдөр ч мөн ийнхүү татгалзсан юм. Түүний эхнэр Линда хөндлөнгөөс оролцон, түүний янь (эр) энергийг инь (эм) энергээр засч, продьюсеруудад Ли тулааны урлаг дээр ажиллаж байгаа гэдгийг хэлсэн. Эхэндээ америкчууд үүнийг хүч чадлаа харуулах гэж байна гэж бодсон ч, тунгаасан үг нь хаан Гориллаг айлгасан байлаа. Боб Уолл, "Брьюс их хүндрэлд орсон. Тэр зургаа авахуулж чадахгүй байсан. Цаашид үргэлжлүүлж ч чадахааргүй болсон” хэмээн өгүүлсэн юм. Вейнтрауб нь Боб Клауст Гонгконгт авахуулсан дурын нэг зургийг илгээжээ. Лигийн сэтгэл тавгүйтэл хоёр долоо хоног үргэлжилж, бүхэл бүтэн кино хийчих хугацаа урсан өнгөрсөн байв.

 

Эцэст нь тэр зураг авалтаа хийлгэхээр ирж, Клаус түүнийг Мей Лингийн дүрд тоглож буй жүжигчин Бетти Чангтай энгийн харилцан яриа өрнүүлж байгаагаар зураг авалтыг эхлүүлжээ. Учир нь Лигийн нүүр татваганан, хэцүү байгаа нь илт мэдэгдэж байсан юм. 27 удаагийн оролдлогын дараа "Enter The Dragon” киноны зураг авалт тийнхүү эхэлсэн билээ.

ОРЧУУЛГЫН АЛДАА

Лиг өөрийн уур хилэнтэйгээ тэмцэлдэж байхад, Америк, Хятадын баг өөр хоорондоо тулалдаж байсан юм. Сонирхолгүй тулааны хэсгийн зураг авалтыг хийх үед Клаус түүнд Англиар ярьдаг кино зураглаач хэрэгтэй байгаа тухай зураглаач Гил Хабст бичихдээ, "Би ‘spot’, ‘flood it’ гэх зэрэг олон Хятад үгийг бичсэн дохионуудыг хийсэн” хэмээн ярьсан. Тэрээр, "Хятадууд намайг их хөгжилтэй гэж бодсон байх даа. Харин би тэд надад буруу үгнүүд өгчихөж дээ гэж бодсон. Би ‘миний хөлийг гижигд’ гэж хэлсэн юм шиг байгаа юм” хэмээн үргэлжлүүллээ.

 

Кино зургийн талбайд Андре Морган хамгийн мундаг нь байсан. Тэрээр одоогийн Канзас Дорно дахины их сургуулийг төгсөж, Чоугийн туслахаар зургаан сарын турш ажилласан ажээ. Морганы хэлснээр асуудлын нэгээхэн хэсэг нь Америкчууд Хятадын баг Англи хэлийг хичнээн сайн ойлгодог болохыг Америкчууд ойлгодоггүй юм. "Нэг өдөр бид Брьюс Ли, Жон Саксон, Жим Келли нар жижигхэн сампан завийг том завь руу зөөж байсан”  хэмээн Морган ярьлаа. "Бидэнд хоёр замтай зөөврийн радио байгаагүй. Гэхдээ дохио өгөх зорилгоор цагаан хоолой ашигладаг байлаа. Хаббс ‘Таслаад’ гэж хашгирдаг байв. Завины гадна талд тэд сонсдог ч үгүй, үргэлжлүүлсээр байдаг байсан. Боб Клаус, ‘Хараал идсэн Хятадууд’ хэмээн уурсан хэллээ. Арай ахмад бололтой залуу Хятадаар, ‘Энэ бол сүүлчийн доромжлол, би энэ хараал идсэн гадаадынхнаас авах болно оо’ гэв. Тэр тавиур самбараа авч, Клаусыг цохихоор ирлээ. Бид түүнийг барьж аваад, дээврээс буулгах хэрэгтэй байлаа”

Америкчуудын горьдлого хуучны тавилгад болон тэд үгүй гэж ойлгож байхад Хятадуудын санаа тийм гэж байгаад анхаарал хандуулдаг байв. Хятадууд Америкчуудын биеэ тоосон байдалд, мөн өчүүхэн амьтад руу хашгичиж байгаа мэт авирлахад дургүй байсан. Гэсэн ч тэдний ялгаанаас үл хамааран, хоёр талын баг харилцан бие биенээ хүндэтгэх нь нэмэгдсээр байсан юм. "Бид Америкчууд хичнээн их зохион байгуулалттай байдгийг хүлээн зөвшөөрнө” гэж туслах найруулагч Чапли Чанг ярьсан. Тэрээр, "Гонгконгт бүх зүйл үүнийг хийх, эсвэл амь зуух гэсэн байдлаар хийгддэг” хэмээн өгүүлсэн юм.

Америкчууд Хятадуудын зохион бүтээх авъяас, ажилсаг чанар, зүрх зоригийг үнэлж, хүндэтгэх нь аажимдаа нэмэгдсээр байлаа. Нэг удаа үзүүлбэрийн залуус Лигийн дүү охины дүрд тоглож буй Еингийг сувгийн дагуу явахад нь дагаж, усанд тэдний нэгтэй уулзах байлаа. Вейнтрауб, Клаус нар сувгийн дагуух хоёр давхар байшингийн дээрээс зургийг авахаар шийдсэн юм. Тэд барилгын дээвэрт хүрэх таван эрийн зургийг авлаа. Дараа нь тэд яах гэж байснаа орчуулагчаар дамжуулан тайлбарлахыг хүссэн. Тэдгээр эрчүүд байшингийн үзүүрээс холдож, толгой сэгсэрч байлаа. Вейнтрауб, "Тэдний айдсыг гайхаж байна” гээд, "Энэ их намхан, дөрвөн фут орчим өндөртэй навтгар юм байна” гэлээ. Эцэст нь тэдгээр эрчүүдийн нэг нь хүрч ирээд, "За яахав, би үүнийг хийе. Гэхдээ дээврээс ус рүү хүрэх их хэцүү юм” гэлээ. Вейнтрауб, "Гайхаж байна. Тэд бүгдээрээ биднийг өөрсдөөс нь аз туршсан аюултай зүйл хийлгэхийг шаардахаар галзуу гэж бодож байгаад нь ч биш, харин тэдний нэг нь үүнийг хийчихээр жинхэнэ галзуу юм байна гэдгийг хараад гайхлаа” гэсэн юм.

Гэхдээ энэ багийнхан киноны маань амжилтанд ямар их хувь нэмэр оруулсан гээч, Ли дэндүү үнэнч шударга, эрмэлзэл тэмүүлэлтэй нэгэн байсан. Тэд Америкчуудтай хамт зочид буудалд зоог барихын оронд өдөр бүр хайрцагтай хоол иддэг байлаа. Энэ бол уг кинонд ажилласан олон олон зоригт хөвгүүдийг эргэн санах сайхан дурсамж болон үлдсэн. Харин тэдний нэгийг Жэки Чан байсныг сүүлд нь мэдсэн юм. "Тэд биднийг жижигхэн хүмүүс гээд их сайн ханддаг байсан” хэмээн Чан "I Am Jackie Chan” хэмээх өөрийн дурдатгалдаа өгүүлсэн байдаг. Тэр, "Түүнд том дарга байх нь огт хамаагүй, зүгээр л бүгдийг нь халамжилж, сайн ханддаг байсан” гэсэн юм. Ноён Ханы нууц байранд болсон тулааныг анхааралтай ажиглавал, та Ли залуу хүү Жэки Чаныг шүүр шиг хар үс, хүзүүгээ тойруулан эргүүлэн зодолдож байгааг харах болно. Эхний удаад тэр Чаны нүүрэнд нь өөрийн нунчакиар цохиж, гэмтээсэн. Үүнийг Чан, "Ямар их өвдөж байсныг та нар төсөөлөх ч үгүй дээ” хэмээн дурссан байдаг. "Камер унтармагц Брьюс зэвсгээ шидээд, над руу гүйж ирээд ‘Уучлаарай, намайг уучлаарай’ л гээд байсан. Тэгээд тэр намайг сонгож, түүний хийсэн бүхнийг би шагшин харж байлаа” гэж Чан үргэлжлүүлэн өгүүлжээ.

Кун-фу тулаантай кино хийхэд осол, бэртэл байнга шахуу гардаг байв. Эдгээрээс одоо болтол мартагддаггүй нь Ли, Боб Уолл нарын нэгэн аюултай тулаан байсан билээ. Энэ хэсэгт Уолл Ли рүү хоёр шил хагалан, нэгийг нь барин дайрах байлаа. Харин Ли түүний гараас шилийг цохин унагаж, нүүр рүү нь цохих байсан. Хэдэн удаа туршиж үзсэний эцэст Лигийн цохилт хийдэж, тэр нударгаа шилний эмтэрхийд цохичихсон билээ. "Ли тэр үед Боб Уоллд маш их уурласан” гэж Лиг эмнэлэгт хүргэж өгсөн Чаплин Чанг ярьсан юм. "Тэр, ‘Би түүнийг алчихмаар байна’ гэж үглэж байсан. Гэхдээ тэгэхгүй л дээ. Эхнэр маань намайг үргэлж л алчих юмсан гэдэг ч, хэзээ ч тэгээгүй л юм” Морган дурссан. "Брьюс маш их уурласан уу гэж үү? Тийм ээ, тэгсэн. Гэхдээ энэ бол осол гэдгийг тэр ойлгож байсан. Хамгийн гол нь үүнээс болж бид хоёр өдрийн зураг авалтыг хийж чадаагүй учраас л тэр тэгтлээ уурласан хэрэг” гэж тэрээр үргэлжлүүлэн ярьсан юм.

Тэр үед Уолл Лиг санаатайгаар гэмтээж, Ли түүнийг алахыг санаархсан гэсэн цуу яриа Гонгконгийн хэвлэл мэдээллээр нэн даруй цацагдсан нь кинонд ихээхэн түлхэц болжээ. Тухайн үед Ли зураг авалтандаа эргэн ирэхэд, Хятад багийнхан тэдний аварга хариугаа нэхэх байх гэж таамаглаж байсан гэдэг. Гэсэн хэдий ч тэр, нэр төрөө бодон тайлбар хэлэхдээ, "Би Бобыг алж чадахгүй ээ. Яагаад гэвэл тэр найруулагчид киногоо дуусгахад нь хэрэгтэй” гэсэн юм. Хятадууд өш хонзонгийн хэлбэрийг ч хүндэтгэн авч үздэг ажээ. Ли Уоллыг цээж рүү нь булангийн өшиглөлт хийж, Ханы цугласан эрчүүд рүү нисгэх зураг авалт их хэцүү байсан гэдэг. Гэхдээ Ли татгалзаагүй аж. "Тэд Бобыг зөөллүүр дээр тавьсан” гэж Бей Логаны "Hong Kong Action Cinema”-д тоглосон Зебра Пан хэлсэн юм. Тэрээр, "Гэсэн ч Брьюс түүнийг өшиглөх үед тэр яг л буудуулах мэт унасан” гэлээ. Лигийн хүчтэй өшиглөлт гайхалтай болж, Уоллыг бөөгнөрсөн хүмүүс рүү шууд л нисгэж орхисон. Харин энэ үед нэг хүний гар хугарсан юм. "Бид арьс нэвтлэн гарч ирсэн ясны хугаралтыг ярьж байлаа. Энэ бүхэн бүгд явах үед болсон. Чөтгөр аваг гэж. Брьюст намайг цохих нь ямар хэцүү байсан талаарх тэдний төсөөллийг би бодож үзээгүй юм”.

ВАН ЧАЙ ОХИД

Хүндэтгэлийн зоог барьж байгаа хэсгийн зураг авалтанд Ханы бүсгүйчүүдийг хөлслөх хэрэгтэй болоход продьюсеруудад Хятад царайтай хүмүүс хэрэгтэй болсон. Гэтэл Америк кинонд биеэ үнэлэгчийн дүрд тоглох эмэгтэй Хятад жүжигчид байгаагүй, тиймээс жинхэнийг нь хөлслөх шаардлага тулгарсан даа. Тэгээд Гонгконгийн шөнийн уушийн газруудыг мэддэг Морганд биеэ үнэлэгчдийг ятгаж гуйх ажлыг даалгасан юм. Бангконг, Америк цэргүүдэд үйлчилдэг Вьетнамчуудын байх Бангконг, Гонгконгийн R&R уушийн газраас тэднийг олоход хэцүү биш байлаа. Тэднийг кинонд тоглуулна гэж ятгасан юм. "Амьдрахын төлөө тэдэнд юу ч хийсэ хамаагүй. Тэд өөрсдийн болоод үйлчлүүлэгчдийн голд нь байдаг. Гэхдээ хэрэв та кинонд тоглохыг зөвшөөрвөл ээж, аавынхаа найз нарт харуулахгүй байхын тулд яах ёстой вэ?” гэж Морган хэллээ. "Хэрэв би тэдэнтэй унтахыг хүсвэл илүү ихийг төлөхийг тэд хүсэх байсан. Тэдний хувьд энэ зэргийн зүйлийг үл хайхрах нь энүүхэнд” гэж тэр өгүүлсэн юм. Үзүүлбэрийн залуус биеэ үнэлэгчдэд хэдийг төлөх ёстойг мэдмэгцээ бараг л ажил хаялт зарлахаа шахсан шүү.

 

Зураг авалтан дээр гурван баатар биеэ үнэлэгч охидоос өөрсдийн сонголтыг хийлээ. Энэ үеэр төлөвлөгөө ёсоор, цагаан залуу (Саксон) цагаан хатагтайг (жүжигчин Ана Капригийн тоглосон), хар залуу (Келли) дөрвөн биеэ үнэлэгчийг, харин Ази залуу (Ли) өөрийн нууц хамтран мөрдөгчийг (Чанг) сонгох байсан юм. Хятад Жеймс Бонд маань ганц бие эр байлаа. "Тэр бол Шаолины лам. Тэр үргэлж л: чи гэр бүлийг минь доромжилж байна. Чи Шаолины хийдийг доромжиллоо гэдэг байсан” гэж Аллин хэлсэн юм.

Сексийн үйл явц дэлгэцийн ард ч үргэлжилсэн. "Жим Келли Гонгконгт ирснээр их хүнд байдалд орсон. Гэхдээ эмнэлэгт сайжирсан. Түүний үхлийн хэсгийн зураг авалтыг хийхдээ хүчиллэг нүхнээс гарган авах гэж хичээж, түүнд зориулсан хуяг авчирсан ч тэр өмсөж чадаагүй. Бид түүнд зориулж тусгайлан өргөгч тор хийж байж, сая нэг гаргаж авсан” хэмээн Хеллер ярьсан юм.

Энэ бүхэн 1973 онд болсон юм. Хүн бүр л цаг үеийн эрх чөлөөнд сэтгэл хангалуун байгаа мэт санагдаж байв. Шаолины лам ч гэсэн ялгаагүй. Гонгконгийн шар хэвлэлүүдэд Ли болон түүний эхнэр Бетти Тинг Пэй нарыг салж байгаа талаарх шуугианыг тэр чадах чинээгээрээ даван туулж, зураг авалтаа эхлүүлсэн билээ. "Би сэтгэлээр унаж, эмнэлэгт хүртэл хэвтсэн. Дөчин жил болоход анх удаагаа шүү” гэж Барууны нэгэн сэтгүүлчтэй ярилцах үеэрээ хэлсэн байдаг. Тэрээр, "Брьюс ‘Enter The Dragon’ киноны зураг авалтын үеэр гурван сар болоход нэг ч удаа залгаагүй. Би маш их дарамтанд орсон. Тэгээд л бидний харилцаа үнэхээр дууссан гэдгийг ойлгосон” хэмээн ярьжээ.

ҮХЛИЙН ТОГЛООМ

Хуучны Барууны мэргэн бууч шиг, Ли Зүүнд хамгийн хурдан гар, хөлтэй байлаа ч түүний эсрэг шинэ залуу өрсөлдөгчид цаг үргэлж гарч ирсээр байлаа. Тэр үргэлж татгалзсан хариу сонсож, дээд хэсэг гэж байхгүй гэдгийг ухаалгаар ойлгосон юм. Тэр алдаа гаргасан ч, амжилттай байсан ч, бүр азгүйтэж урам хугарахдаа ч эхний нүүр хуудсанд бичигддэг байв. Гэвч чулуун ханан эгнээтэй Ханы арал дээр хамгийн сүүлийн тулааны зураг авалтыг хийх үеэр, Ли өөрийг нь хуурамч, дүр үзүүлсэн кино од, тулааны жүжигчин хэмээн хорон үгээр доромжлох нутгийн гудамжны бүлгийнхнээс залхах нь нэмэгдсээр байлаа. "Эдгээр залуус хулуу шийгуанаасаа уйдаж, зураг авалтыг хүлээн ханан дээр суучихдаг байлаа. Тэд ‘Ганц удаа нам цохиод л болчих юмыг адгийн Ли 15 удаа давтдаг юм уу?’ гэдэг байсан” гэж Морган дурслаа. "Эргэн тойрон тестосерон (эрэгтэй хүний бэлгйин даавар) маш их байсан бөгөөд хүмүүс тулааны урлагийн чадварыг нь харахаар ирэхэд Брьюс огтхон ч айж, сандардаггүй байсан. Тэр жинхэнэ хэлэлцэгч байсан. Хүүхдүүд Брьюсийг сонсгол сайтайг ойлголгүй, саналаа ил тод хэлчихдэг байсан. Харин Брьюс тэдэнд ‘Та нар их зөв бодож байна шүү. Алив хүрээд ир’ гэдэг байлаа” хэмээн Морган өгүүлсэн юм.

Америкийн баг буцсаны дараа Лигийн өөрөө бичиж, найруулсан дэлгэцийн бүтээлийн эхний хэсгийг харахад, түүний ямар их турж, цонхийсныг харахгүй байхын аргагүй байсан. "Тэр маш их жин алдсан” гэж кун-фугийн хошин жүжигчин, дэлгэцийн од Саммо Ханг хожим нь дурсчээ. Тэрээр, "Түүний хүүхэн хараа томорч, ямар их харласныг би ажигласан” хэмээн үргэлжлүүлэн ярьсан юм. Лигийн толгойн хүчтэй өвдөлтөөс болон тарчилж, Алис Б.Токласын хүрэн марихуанаар эмчлүүлж байв. 1973 оны тавдугаар сарын 10-нд Голден Харвестын студид кино хуулбарлаж байх үеэр Ли ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдсэн байна. "Би машинаараа түүнийг эмнэлэгт хүргэж өгсөн” гэж Чоу хэлсэн юм. Ли тархины эргэн тойронд үүссэн хавангаас болж бараг л үхэх шахсан байв.

Доктор Дон Лангфорд нь Гонгконгийн засаг захиргааны дүгнэлтэнд Лиг үхлийн аюултай байгаа талаар мэдүүлэг өгч, "Бид түүнээс илэрсэн тархины хаванг хөөх зорилгоор хар тамхи (Mannitol) өгсөн” гэжээ. Лигийн эмнэлгийн бүрэн шинжилгээний хариу гарснаар түүнийг Лос-Анжелес руу явуулсан юм. Эмч нар Лигийн биеэс ямар нэгэн хор хөнөөлтэй зүйл олоогүй бөгөөд түүнийг яг л 18 настай юм шиг биетэй байсныг тэмдэглэсэн байна. "Тэр Гонгконгт эргэн ирэхдээ их өндөр сэтгэгдэлтэй байсан” гэж түүний ах Питер Ли нь сэтгүүлч Алекс Бен Блокийн 1974 онд бичсэн намтар түүхэнд нь дурдсан байлаа. Уорнер Бросын туршилтын цацалт маш амжилттай болж, тэд гартаа маш том амжилт атгах гэж байгааг хүн бүр ойлгож байв. Ли тэр үед Тинг Пэйтэй хайр сэтгэлийн холбоогоо дахин сэргээгээд байсан билээ. "Нэг л өдөр тэр над руу залгаад киногоо дуусгаж байгаа тухай хэлсэн. Тэгээд эргэж ирээд, бид хоёр дахин нийлсэн. Би их аз жаргалтай байсан шүү” хэмээн Тинг Пэй ярьсан юм.

Ли эхний ухаан алдалтаасаа хойш 10 долоо хоногийн дараа буюу долдугаар сарын 20-ны өдөр Чоу, Морган болон "James Bond” кинонд дөнгөж тоглоод байсан жүжигчин Жорж Лазенби нартай уулзалтанд оролцож, өөрийн дараагийн бүтээл болох "Game of Death” киног хэрхэн бүтээх талаар зөвлөлдөж, боломжтой арга замуудыг ярилцаж байжээ. "Бид гэрэл зургийн аппарат, камерын дуран хараанд сууж байлаа. Тэр бол алдар нэртэй болсон, жижигхэн будлианы эзэн Брьюс байлаа. Тэр үед толгой нь өвдөж, надаас кодейн асуусан. Харамсалтай нь надад байгаагүй юм” гэж Морган ярьсан билээ.

Тэр өглөөний уулзалтын дараа Чоу, Ли нар Тинг Пэйгийн байшин руу явж, зохиолынхоо талаар ярилцжээ. Тэрээр Тинг Пэйг киноныхоо гол дүрд тоглох санал тавьсан байна. Ли толгой нь өвдөж байгааг хэлэхэд, Тинг Пэй түүнд аспиринтай  Икуэжесик болон булчин сулруулах үйлчилгээтэй мепробамат гэх эмийг өгсөн байна. Тинг Пэй, "Энэ эмийг ээж минь байнга хэрэглэдэг. Брьюс ч өмнө нь хэрэглэж байсан” гэж дараа нь мэдэгдсэн юм. Тэр гурав Лазенбитай дараа нь зоог барих талаар ярилцан төлөвлөжээ. "Брьюс толгой өвдөж байна гээд, түр амрахыг хүсэхэд Раймонд үүнийг зүгээр л нэг шалтаг гэж бодсон байж магадгүй. Тэр Брьюсийг магадгүй ... гэж бодсон ч байж болох юм. Тэгээд Раймонд, ‘Би эхлээд явъя даа’ гэж хэлээд үсчих шахам гарч явсан” гэж хожим Тинг Пэй ярьсан билээ.

Ли босч ирж хоолоо идсэнгүй. Чоу Тинг Пэй рүү залгахад тэр, Лиг сэрээгүй, унтсаар байгаа тухай хэлсэн байна. Дараа нь Тинг Пэй түүн рүү эргэж залгаад, Лиг сэрээх гэсэн боловч босохгүй байгааг дуулгажээ. Тинг Пэй хувийн эмчээ дуудав. Чоуг эргэн ирэхэд Ли сэргээгүй л байв. Харин түргэн тусламжийн тэрэг ирэхэд дэндүү оройтсон байлаа. Яагаад хамгийн түрүүн түргэн тусламж дуудаагүй вэ гэдэг нь одоог хүртэл хөндүүр сэдэв хэвээр л байна. Энэ талаар Чоу тайлбарлахдаа, утсаа автал Тинг Пэй над руу чангаар хашгирсан гээд, "Тинг Пэй ч тэр, би ч гэсэн түүнийг ингээд үхчихнэ гэж зүүдэлж ч байсангүй. Хэний ч санаанд оромгүй байсан. Зүгээр дээ, тэр босох болно, тэгээд ажилдаа эргээд орно гэж л бодож байсан. Ийм аймшигтай зүйл болно гэж санаагүй” хэмээн өгүүлсэн юм.

Үхлийн шалтгаан нь: 10 долоо хоногийн өмнө түүний аминд хүрэхээ шахсантай ижил буюу тархины хурлцадмал хавангаас үүдэлтэй гэсэн дүн гарчээ. Гэсэн ч тархины хаван гэсэн онош нь одоог хүртэл маргаантай байгаа асуудал юм. Задлан шинжээчийн тайланд, Лигийн гэдсэнд хоёр зүйл байгаа талаар тэмдэглэгдсэн байв. Энэ нь Икуэжесик болон олсны ургамлын ул мөр байсан тухай юм. Хятадын ард түмэн уй гашууд автаж, тэдний ялагдашгүй баатар идэр залуу 32-хон насандаа ийнхүү тодорхойгүй шалтгааны улмаас, гэнэтийн үхлээр өөд болсныг хүлээн зөвшөөрч чадахгүй байв. Засгийн газрын дүгнэлт нь "мепробамат, аспирин, эсвэл Икуэжесикт агуулагддаг хоёр найрлага нь хэт мэдрэмтгий хаванд нөлөөлсөн” гэсэн дүнг мэдэгдэж, олны бухимдлыг тайтгаруулсан байна. Лондонгийн их сургуулийн Шүүх эмнэлгийн шинжээч Р.Д.Теар дээрх дүгнэлтийг дэмжсэн боловч "энэ тохиолдолд хэт мэдрэмтгий гэдэг нь тун ховор тохиолдох зүйл” гэдгийг тэмдэглэжээ. Шүүх цуу яриа, эв дүйгүй таамаглал, хийсвэр дүгнэлтүүдийг үндэслэлгүйгээр шийдвэр гаргасан юм. Өдгөө дөч гаруй жил өнгөрсөн ч Лигийн үхлийн шалтгаанд нэг шийдэлд хүрээгүй байдал хэвээр үргэлжилсээр байна. Тайлагдашгүй нууц хэвээр үлдлээ.

 

Тайлагдашгүй нууц нь арай "Enter The Draagon” киноны амжилт байсан юм биш биз: Брьюс Ли. Тэр бол эрчүүдийн дуурайхыг хүссэн үлгэр жишээ, бүсгүйчүүдийн унтахыг хүсдэг Холливудын тодотголтой сонгодог од болсон цорын ганц Ази гаралтай Америк жүжигчин билээ. Түүний ихэмсэг мишээл, "наашаа ирээд надтай тулалд” гэх гарын дохио болоод дэгжин гоолиг биетэй ч, аймшигтай хөдөлгөөнөөрөө өө сэвгүй Ли Хятад залууст итгэл найдварыг өгсөн. "Бид Хар ирвэснүүдийн ирсэн Аламедад амьдардаг байлаа. ‘Enter The Dragon’-оос өмнө ‘Hey, Chink’, харин дараа нь ‘Hey, Brother’ зэрэг Брьюсын кинонууд гарч ирсэн” гэж тулааны урлагийн алдартай багш Леон Жей ярьсан юм. Гэвч түүний уриалга гайхалтай хурдтайгаар тархаж байсан юм. "Америкийн хот бүр сүмтэй, гоо сайхны газартай. Одоо харин тэр бүхэн сүмтэй, гоо сайхны газартай, бас Брьюс Лигийн зурагтай каратэгийн студитэй болсон доо” хэмээн Вейнтрауб өгүүлсэн билээ. Луугийн түүх цааш үргэлжлэх болов уу?

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler