|
Видео

Шинэ мэдээ

Уул овоо руу машинтай гарахыг хориглов

Уул овоо руу машинтай гарахыг хориглов

 

Өнгөрсөн оны сар шинийн баяраар Замын цагдаагийн газар дуудлага, мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 351 дуудлага бүртгэгдсэн байна. Үүний улмаас 50 хүн хүнд хөнгөн гэмтэж, нэг хүний амь нас хохирчээ.Гарсан зам тээврийн осол, хэргийн шалтгаан нөхцөлийг тогтооход, тэр жилдээ хийморьтой явдаг хэмээн бэлгэшээж шинийн нэгний өглөө иргэд олноороо Хийморийн овоо, Сонгинохайрхан овоо, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрхан руу авирахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчиж машинаараа өндөр газар руу авирч улмаар амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал гардаг.

Тиймээс иргэд тусгайлан зассан зам талбайд тээврийн хэрэгслээ байршуулж, явганаар гарах, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй, хурд хэтрүүлэхгүй хөдөлгөөнд оролцохыг ЗЦА-аас онцлон анхааруулж, зөвлөж байна. Өндөр уул, овоо руу авирахдаа машинаар гаралгүй, явганаар гарахыг сануулж, дүрэм зөрчсөн тохиолдолд торгох арга хэмжээ авах юм байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler