|
Видео

Шинэ мэдээ

Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг баривчиллаа

Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг баривчиллааАТГ-аас өнөөдөр /2017-2-21/ Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярыг дуудаж байцаалт авчээ. Байцаалт саяхан дуусч түүнийг хорьж шалгахаар болсон байна.
 
Ингээд Н.Батбаярыг Урьдчилан хорих 461 дүгээр анги руу авч явжээ. Түүнийг Хөгжлийн банкны албан тушаалтнуудад холбогдох хэрэгт холбогдуулан шалгаж байгаа ажээ. Тодруулбал, сайд асан Н.Батбаярыг "Чингис”, "Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.
 
Түүнчлэн АТГ-ынхан өнөөдөр /2017-2-21/ УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг хорьж шалгахаар саатуулсан байна. Түүний хэрэг мөн л бондын хөрөнгөтэй холбоотой аж. Түүний "Монроуд” компани Халзанбүргэдэй-Солонготын давааны замыг барьсан. Б.Гарамгайбаатар энэ ажлын төсвийг нэмж гаргуулж мөнгө завшсан тухай гурван жилийн өмнөөс яригдаж эхэлсэн. Энэ асуудлаар нь хэрэг үүсгэн ийнхүү баривчилжээ.
 
Л.Ган

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler