|
Видео

Шинэ мэдээ

Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбатын хэргийг "Фортуна" Н.Батбаярын хэрэгтэй нэгтгэн шалгаж эхэлжээ

Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбатын хэргийг "Фортуна" Н.Батбаярын хэрэгтэй нэгтгэн шалгаж эхэлжээ

 

Өнгөрсөн есдүгээр сард хэд хэдэн олныг гайхшруулсан баривчилгаанууд болов. Мөн хэд хэдэн хүнийг хууль хяналтын байгууллагуудаас шалгаж эхэлсэн тохиолдолууд ч гарлаа. Тэгвэл саяхан Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбатыг АТГ-аас сэжигтнээр татан шалгаж эхэлсэн юм. Түүний дараахан 2012-2014 онд Эдийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаярыг саатуулан шалгаж эхэлсэн юм. Эдгээр нь мэдээж "Чингис", "Самурай" бондуудын мөнгөтэй холбоотой асуудлуудаар шалгагдаж байгаа.

"Фортуна" Н.Батбаярыг АТГ-аас бондын мөнгөтэй холбоотойгоор шалгаж эхлэв

УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаярыг АТГ-аас шалгаж эхэлсэн. Энэ талаар манай сайт хамгийн түрүүнд мэдээлж байсан билээ. Баттай эх сурвалжуудын мэдээлж буйгаар Н.Батбаярыг Хөгжлийн банкны албан тушаалтнуудад холбогдох хэрэгт ийнхүү холбогдуулан шалгаж байгаа гэнэ. Сайд асан Н.Батбаяр нь "Чингис”, "Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр энэ сарын 15-ны өдрөөс эхлэн АТГ-т шалгагдаж эхэлсэн юм.

Гэвч хамгийн сүүлд түүний биеийн байдлыг нь харгалзан үзээд гадуур шалгаж байгаа гасан мэдээлэл гарсан. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар сэжигтнээр тооцон шалгаж байгаа аж. 

Н.Батбаяр нь 2012-2014 онд Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан нэгэн билээ. Тус яам нь тухайн үеийн Засгийн газраас гаргасан "Чингис", "Самурай" бондуудын нийт 2.1 тэрбум ам.долларын захиран зарцуулалтыг хариуцаж байсан юм. Ингэхдээ бондуудын мөнгөөр "Гудамж төсөл", "Гэр хорооллын дахин төлөвлөлт" болон 888 төсөл хөтөлбөрүүд зэрэг олон төсөл хөтөлбөрүүдэд санхүүжилт хийсэн гэж тухайн үеийн эрх баригчид мэдээлдэг юм.

Эхнээсээ элдвийн хардлага дагуулсан бондын мөнгүүдийг Хөгжлийн банкаар дамжуулан сонгогдсон төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд бондын мөнгийн зарцуулалтыг олон нийтэд зарлахгүй нууцалсаар өнөөдрийг хүрсэн билээ. Тэгвэл ойрын өдрүүдэд АТГ-аас уг асуудлыг шалгаж эхэлсэн бөгөөд өнгөрсөн долоо хоногт Хөгжлийн банкны захирал болон удирдах албан тушаалтнуудыг шалгаж эхэлсэн билээ.

Дашрамд дурдахад Н.Батбаярыг буруутгаад буй Эрүүгийн хуулийн тусгай зүйл ангийн 263 дугаар зүйлийн 263.2- т Энэ хэргийг давтан үйлдсэн,уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал  эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ, мөн хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2-т Энэ хэргийг давтан, эсхүл хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ, 150 дугаар зүйлийн 150.3-т Энэ хэргийн улмаас бусдад их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш  арван жил  хүртэл хугацаагаар  хорих ял шийтгэнэ гэж тус тус заасан байдаг юм.

Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбатын хэргийг "Фортуна Н.Батбаярын хэрэгтэй нэгтгэжээ

Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мөнхбатыг АТГ-аас баривчилж шалгаж байна гэсэн мэдээлэл өнгөрсөн сарын дундуур гарсан юм. Харин АТГ-аас Н.Мөнхбатыг барьж хориогүй, сэжигтнээр тооцон шалгаж байгааг мэдэгдсэн. АТГ -аас Чингис”, "Самурай” бондын хөрөнгийн зарцуулалттай холбоотойгоор түүнийг 2014 оос эхлэн шалгаж байгаа юм. 

Мөн энэ өдрүүдэд Хөгжлийн банкны үйл ажиллагааг шалгах ажлын хэсэг байгуулаад байгаа бөгөөд ажлын хэсгийг ахлагчаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр ажиллаж байна.

Н.Мөнхбатын хувьд сайд асан Н.Батбаяртай адил үндэслэлээр АТГ-т шалгагдаж байгаа юм. Тиймээс түүнийг хэргийг "Фортуна" Н.Батбаярын хэрэгтэй нэгтгэн шалгаж эхэлсэн байна.

Г.Лхагваа

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler