| |
Видео
Шинэ мэдээ
Х.Баттулга Засагт орно гэж гуйгаагүй хэмээн няцаалт хийлээ
УИХ-ын гишүүн Х.Баттулгыг дахин сайд болох хүсэлтээ өгсөн гэх мэдээлэл өнөөдөр хэвлэлүүдээр гарсан. Тодруулбал, түүнийг УИХ дахь АН-ын бүлгийн хурлаар "Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийг дэмжиж байна. Би шинэ бүтэцтэй засгийн газарт орж ажиллая" гэж намынхандаа хэлсэн гэж байгаа юм.
Тэгвэл энэ асуудлаар УИХ-ын гишүүн Х.Баттулга өөрийн байр суурийг илэрхийллээ. Тэрбээр өөрийн албан ёсны хуудаснаа "За бас засаглана л гэнэ шүү. Үгүй мөн сайхан залах юм даа" гэжээ.
tsag.mn