|
Видео

Шинэ мэдээ

Өнчин хүүгийн хөшөө

Өнчин хүүгийн хөшөө

 

... Нэгэн өнчин хөвгүүн алс холоос швед улсыг зорин иржээ. Гэтэл швед улс түүнийг хүлээж авахаас татгалзжээ. Ядарч зүдрэн өлсөж цангасан хүү орой бүр сүмийн дэргэд суугаад гунигтайгаар сарыг ширтдэг байжээ. Цас хялмайлан орсон жихүүн өглөө жаал хүү өвдөгөө тэврээд үүрд нойрссон байлаа. Түүний дурсгалд зориулж түүний суудаг байсан газар энэхүү хөшөөг босгожээ...
"Төмөр хүү”-гийн талаар олны ам дамжсан яриа ийнхүү өрнөнө. 
Гэвч энэ яриа үнэн эсэх нь эргэлзээтэй. Магадгүй энэ яриа газар авсанаас болж илүү олон хүн ирдэг ч байж болох юм.
Юутай ч Стокгольм хотод ирсэн олон мянган хүний заавал зорин очдог нэг зүйл бол Төмөрхүү буюу шведээр Järnpojke юм. 
Очихыг хүссэн хүн өөрөө олж очдог, хүнээр заалгадаггүй гэж өдөржин шахуу хайдаг сүсэгтэй нэг нь байхад, хүүхдийн хөшөө хаана байдаг вэ гээд асууж байгаа нь ч олонтаа тааралдана. 

Хааны ордноос холгүйхэн, Финлянд сүмийн арын хашаанд орших өвдөгөө тэвэрсэн туранхай хүүгийн баримал бол хэдан мянган жуулчдын зорин очиж "эрхлүүлдэг”, энэ хотын хамгийн жижиг баримал болох Järnpojke юм. 
Үнэндээ чих, ам, хамар гэж ялгарах төрхгүй ч зорин одогсод түүнийг толгойг илж, ойртон хүслээ шивнэдэг. Өмнө нь цэцгийн баглаа, идэх зүйл, голдуу мөнгө тавьдаг.
Тэр мөнгөнөөс хулгайлбал муу зүйл тохиолддог ч гэж ярьдаг нь манайханы овоо тахилга дээрээс мөнгө авч болдоггүй гэдэгтэй утга нэгэн санагддаг.
Хүмүүст ийнхүү "эрхэлсээр” толгой хэсэг нь гялалздаг болчихсон энэхүү төмөр жаал өвөлдөө хэд хэдэн төрлийн малгай ороолтоор "гангараад” амждаг.
Бүтээсэн түүхйиг нь сөхвөл "Сар луу харж буй хүү” нэртэй энэхүү 15 см өндөр хэмжээтэй төмөр барималыг Liss Eriksson \1919-2000\ гэдэг уран барималч 1954 онд эхлүүлж 1967 онд бүтээж дуусгасан байдаг.


Б.Болормаа

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler