|
Видео

Шинэ мэдээ

Олимпийн тамирчдад өгч байгаа баримал ямар учиртай вэ?

Олимпийн тамирчдад өгч байгаа баримал ямар учиртай вэ?

 

Олимпийн медаль авсан тамирчдад өгч байгаа уран баримал ямар бэлгэдэл агуулж байгаа талаарх мэдээлэл сошиал сүлжээнд олны анхаарлыг татаж байна.

Олон нийт энэхүү уран баримлын талаар өөр өөрсдийн санал бодлыг дэвшүүлэн гайхширсаар байгаа юм. Тухайлбал, нэгэн жиргээч "Энэ баримлаас RIO гэсэн бичиг уншигдах ёстой юу?" гэсэн бол өөр нэгэн жиргээч "Алт, мөнгө, хүрэл медаль авсан тамирчид гар гараасаа барьжээ" хэмээн тайлсан байна.
 

Үнэн хэрэгтээ энэхүү өнгөлөг уран баримал нь зориулалтын хувьд медалийн тавиур болгож болох аж. Харин утга учрын хувьд цуцашгүй эрч хүч, хагарашгүй эв эе, хүн байгаль хоёрын хослолыг харуулсан гэв. Уг баримлыг 3D принтерийн тусламжтайгаар урлажээ.

"Өмнөх олимпийн наадмуудаас харахад медаль авсан тамирчдад баглаатай цэцэг өгдөг байсан бол энэ удаагийн олимпод илүү дурсгалтай зүйл өгөхөөр бэлтгэсэн" хэмээн олимпийн ёслолын ажилагааг зохион байгуулах ажлын ерөнхий продьюсер Кристи Николай ярьсан юм.
 
Э.Нямцоож 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.