![]() |
Видео
Шинэ мэдээ
Фрэнк Лампард "Манчестер Сити"-д үлдэх хүсэлтэй байна
"Манчестер Сити"-гийн
төлөө дөрвөн гоол оруулчихаад байгаа Фрэнк Лампард энэ улиралыг англид
өнгөрөөж магадгүй байна. Ф.Лампард "Би нэгдүгээр сарын 1 хүртэл энд
тоглох гэрээтэй байгаа. Гэрээ дуустал өөрийн тоглолтондоо л анхаарал
хандуулна. Харин дараа нь юу болохыг харцгаая. Хэрвээ би сайн тоглохгүй
бол Ситигийн зүгээс намайг бүрэлдэхүүнээсээ гаргана. Тиймээс би
тоглолтоос тоглолтонд л анхаарлаа хандуулж, чадах чинээгээрээ сайн
тоглохыг хичээж байна" гэжээ.
Фрэнк Лампардын хувьд энэ нэгдүгээр сар хүртэл "Нью-Йорк Сити"-гээс "Манчестер Сити"-д тоглох гэрээтэй байгаа юм. Гэхдээ "Сити"-гийн дасгалжуулагч Мануэль Пеллегрини ч түүнийг багтаа үлдээх боломжтой талаар мэдэгдээд байгаа билээ.
