![]() |
Видео
Шинэ мэдээ
АНУ "Исламын улс" бүлэглэлд агаараас цохилт өгчээ
АНУ-ын агаарын хүчин өчигдөр буюу орон нутгийн цагаар лхагва гарагийн үдшийн 11 цагийн орчимд Ливийн хил дээр байрлах хэт даврагч "Исламын улс" бүлэглэлд агаараас цохилт өгсөн тухай "Ройтерс" агентлаг мэдээллээ. Энэ талаар АНУ-ын Батлан хамгаалахын сайд Эштон Картор мэдэгдэл хийлээ.
Тэрбээр "Манай агаарын цэргийн хүчин Ливи дэх төв болон умард нутгийн Сирт хотоос баруун өмнө зүгт хотоос 45 км-ийн зайд "Исламын улс" бүлэглэлийн байрлаж байсан хэд хэдэн обьект руу оновчтой дайралт хийлээ. Үүний үр дүнд тус бүлэглэлийн 80 гаруй цэргийг устгалаа" гэж мэдэгдсэн байна.
Түүнчлэн эдгээр амь үрэгдэгсдийн дотор Европод алан хядах үйл ажиллагаа явуулдаг төдийгүй Европын холбооны улсуудад гарсан халдлагуудтай холбоотой байж болзошгүй этгээдүүдийг устгасныг мөн тэрбээр онцоллоо. Энэхүү цэргийн ажиллагаанд тус улсын агаарын хүчний Б-2 сөнөөгч онгоц оролцож, 30 гаруй цагийн хугацаанд агаараас цохилт өгөх ажиллагааг явуулсан байна.
Энэ ажиллагааны үр дүнд тус бүлэглэлийн 100 орчим байлдааны зэвсгийг мөн устгаж чаджээ.
