| |
Видео
Шинэ мэдээ
Т.Халиунаа Азийн топ модель боллоо
Өмнөд Хятадын Наннинь хотноо есдүгээр сарын 17-аас 09-р сарын 27-ний хооронд болсон олон улсын мэрэгжлийн супер моделийн тэмцээнд манай орны бүсгүйчүүд амжилттай оролцоод ирлээ.
"Шилмэл Загвар Ордон”-оос жил бүр "Mongolian Beauty” тэмцээнийг зохион байгуулж шалгарсан шилдэг моделуудыг энэхүү нэр хүнд бүхий тэмцээнд бэлтгэн оролцуулдаг уламжлалтай. Энэ удаагийн тэмцээнд "Mongolian Beauty 2013” тэмцээний шилдэг оролцогч Б.Хүслэн, Т.Халиунаа эх орноо төлөөлөн оролцож, Т.Халиунаа тус тэмцээний дэд байрт шалгарч Азийн топ модель өргөмжлөлийг хүртлээ. Мөн түүнчлэн "China fashion week 2014"-д оролцох урилгыг авсан юм.