|
Видео

Шинэ мэдээ

Bank of China-гаас болоод бусад боломжоо хааж болохгүй гэв

Bank of China-гаас болоод бусад боломжоо хааж болохгүй гэв

 

Нэр бүхий гишүүдийн зүгээс Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг өргөн мэдүүлээд байгаа. Гадаадын банкийг тэрдундаа төрийн өмчийн оролцоотой банкийг оруулж ирэх нь улсын эдийн засгийн аюулгүй байдалтай  шууд холбоотой гэдэг байр суурийг илэрхийлэгсэд өнгөрсөн онд олон байсан. Тиймдээ ч гадаадын банктай холбоотой асуудал дээр талууд тунчиг няхуур хандах ёстой байгаа юм. Хууль санаачлагчдын тухайд  дотоодын зах зээлдээ гадаадын банкийг нэвтрүүлэх нь санхүүгийн салбарын интеграцид нэгдэх, банк санхүүгийн салбарын хөгжлийг хурдасгахад онцгой ач холбогдолтой гэж хэлж буй. Түүнчлэн хуулийн төслийг санаачлагчдын нэг Б.Жавхлан гишүүн хэлэхдээ "Бид зах зээлээ харамлах хэмжээний чадалтай биш байна. Магадгүй эдийн засгийн өсөлт 10-аас дээш байгаа үед гаднын хөрөнгө оруулагч олон байсан байх. Одоо бол уян хатан бодлого баримталж хөрөнгө оруулагчдыг татах хэрэгтэй байна. Үүний тулд өндөр шалгуур гэхээсээ илүү зах зээлээ таниулах, боломжийг нээж харуулах нь чухал  байгаа юм. Мэдээж, хуулийн төсөлд тодорхой шалгуур заалтууд бий…” гэсэн байна. Мөн тэрбээр Монголд хэчнээн банк салбараа нээх асуудлыг сонирхож байгаа талаар хэлэхдээ  "Надад байгаа мэдээллээр таван банк байсан. Өнгөрсөн есдүгээр сараас хойш гурвынх нь төлөөлтэй уулзлаа. Тэгэхэд "Танай эдийн засагт тодорхойгүй байдал үүсчихлээ. Түр хугацаанд харзнана” гэсэн хариу өгч байна. Бодит байдал ийм л байгаа. Тиймээс бид хуулиа гаргаж, банк санхүүгийн салбараар дамжуулан хөрөнгө оруулалтын орчин бүрдүүлэх чухал байна. Бид нэг банкны нэр дурдаж, түүнийгээ улс төржүүлэн бусад боломжоо хаадаг. Bank of China гэхэд л дэлхийн тэргүүлэх 10 банкны жагсаалтад байнга багтдаг. Энэ банкны хувьд цаад хөрөнгө оруулагч Засгийн газар нь учраас Хөрөнгө оруулалтын тухай хуулиар зохицуулагдана. Гэхдээ энэ асуудлаас болоод бусад боломжоо хааж болохгүй.”  гэж хэлж байна.

Эх сурвалж: Шуурхай.мн

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler