| |
Видео
Шинэ мэдээ
Аль, аль намд байж үзсэн болохоор хөөгдөхөд эмзэглээд байх зүйл байгаагүй
УИХ-ын гишүүн асан Д.Арвин -Засгийн газрыг огцруулах асуудлыг Их хурлаар оруулахын урд өдөр Ч.Сайханбилэг, С.Баярцогт хоёр зохион байгуулж байна гэдгийг худлаа хэлэхээргүй хүний амнаас сонссон. Би Засгийн газрыг огцруулахын эсрэг байсан. Манай бүлгийн шийдвэр ч гэсэн огцруулахгүй гээд гарчихсан байсан. Гэтэл Засгийн газар огцрох нь гарцаагүй боллоо гэхээр нь "Би ийм асуудалд оролцохгүй "гээд яваад өгсөн. Зарим гишүүд мөн тэр өдөр ирээгүй юм билээ. Ийм л зүйл болсон. Сүүлдээ биднийг намаас хөөх асуудал яригдахад хөөгдвөл хөөгдчихье гэсэн бодол байсан, нуугаад яахав. Аль аль намд байж үзсэн болохоор хөөгдөөд байхад эмзэглээд байх зүйл байгаагүй. Сүүлд нь МоАХ-ны дарга Х.Баттулгаас "Та нар яагаад Засгийн газрыг огцруулахад дэмжээд кноп дарчихсан юм бэ” гэтэл "Ерөнхийлөгч давхар дээлтэй байж болохгүй. Нэг гишүүн, Засгийн газрын гишүүнээр давхар ажиллахаар ажил цалгардаад байна гэдэг байсан. Өрөөндөө хүртэл дуудаж уулзаад хэлдэг байсан юм. Нэг хүн хоёр албан тушаалтай байж байхаар мэргэжлийн хүнийг нь сайдаар ажиллуул гэсэн юм. Тэгэхээр нь би Засгийн газрын хуралдаан дээр давхар дээлээ тайлъя гэтэл зориглох хүн гараагүй. Тэгэхээр нь би зориглоод сайдаа өгөөд гарсан. Гэтэл үүнээс болоод биднийг буруутгаад байх юм” гэж байсан. Энэ яриагаа одоо зогсоох хэрэгтэй.