|
Видео

Шинэ мэдээ

Н.Алтанхуягийн үг хэний уурыг дэврээв?

Н.Алтанхуягийн үг хэний уурыг дэврээв?Өнгөрсөн оны сүүлчээр Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулсан. Учир шалтгаан нь тухайн үедээ улс төрийн зорилготой байсан гэж яригдаад л өнгөрсөн.

Түүнээс хойш Ерөнхий сайд асан маань төдийлэн зарга заалхай ч хийгээгүй нь төр ёсоо хүндэтгэсэн байдалтай байсаар өдий хүрсэн. Харин шинэчлэлийн Засгийн газрын нэрийг сүрхий өндөлзүүлж байсан нэг явдал нь Засгийн газар ахлах зөвлөхөөр ажиллаж байгаад АТГ-ын хар саварт өртөж шоронд суусан Л.Гансүх нарын гэх хэрэг байлаа. Уг нь тэдний эрхэлж хийсэн "Нүүрс” хөтөлбөр бол ард олонд тустай сайн зүйл байсан гэдгийг жирийн иргэд ч хэлдэг. Хөтөлбөр хэрэгжсэнээр нэг машин нүүрсийг хоёр дахин бага үнээр иргэдэд олгох боломжийг бүрдүүлж өгсөн. Тэгснээр шинэчлэлийн Засгийн газрын мөнгөөр биш сэтгэл гаргаж хийсэн ажил болсон.

Гэтэл Ерөнхий сайдын зөвлөх байсан Л.Гансүхийг тэр хөтөлбөрөөс их мөнгө идсэн гэх хэрэг үүсгэн баривчилж хорьсон. Одоо ч хорьсоор байна. Хэдэн удаа хойшилсон шүүх хурал нь саяхан боллоо. Уг хуралд гэрчээр оролцогчийн нэг нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг байлаа. Шүүх хурал бас л амжилтгүй болов. Бас л хойшлов. Харин Н.Алтанхуягийн сэтгүүлчдэд өгсөн мэдээлэл олны анхаарлыг татав. Тэр үгнийхээ эхэнд "Зохиомол хэргийг бий болгосон гол гэрч гэж нэрлэгдэх хүмүүс нь ирсэнгүй. Үүнээс болж сэжигтэн гэх гурван хүнийг дахиад хорьлоо. Энэ нь Монгол шоронжсон нийгэмтэй болжээ гэдгийг харуулж байна” гээд "Нүүрс” хөтөлбөрийн үр дүнд бүгд сэтгэл хангалуун байхад яагаад хүн ийм хэрэгт холбогдов гэхээр цэвэр улс төрийн сонирхол байгаа юм. Шуудхан хэлэхэд Н.Алтанхуягийн нэр хүнд, шинэчлэлийн Засгийн газрыг унагаах зорилгоор хийсэн ажлын нэг нь. Би олон түмний төлөө ажиллахаар гарч ирсэн Ерөнхий сайд байсан болохоос биш бүлэглэл юм уу, нам дамнасан хэдэн хүний  төлөө үйлчилдэг хүн биш гэдгээ анхнаасаа тод хэлсэн шүү дээ гэжээ.

Энэ үг хэнд чиглэв гэдгийг ойлгох гэж зовох хэрэггүй мэт. Ер нь Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагах оролдлого анх "давхар дээл” гэх хөгийн асуудал босгож ирсэн. Дараа нь Л.Гансүхийн гэх зохиомол хэргийг санаачилсан. "Нүүрс” хөтөлбөрийн явцад хэн ч хохироогүй. Тэгэхээр тэр хэрэгт хохирогч байхгүй гэдгийг Н.Алтанхуяг бүр тодорхой тайлбарласан байгаа юм. Гэхдээ л Л.Гансүх гарын үсэг зурдаг, мөнгө шийддэг хүн биш. Бүх шийдвэр нь Н.Алтанхуягийнх, Шинэчлэлийн Засгийн газрын гаргасан шийдвэр байсан гэдгийг хэлэхдээ бүр чангахан хэлсэн байна. Бас хүнийг гэм буруутай нь тогтоогдоогүй байхад буруутан болгодог технологи орж ирсэн. Үүнийг баталгаажуулж төрийн байгууллагын хүмүүс гарч ирж хэлдэг. Тэр бол маш аймшигтай. Төрийн байгууллага нь бас цөөхөн хүний гарт байгаа гэсэн санаа түүний үгэнд бий. Нээрээ ч даварна гэдэг л энэ байх. Сүүлдээ алив зохиомол хэргийг үнэн болгох гэхдээ гадаадын байгууллага, хүний нэр барьдаг болсон нь нууц биш л дээ. Тэр нь бүтэхгүй болохоор хаа хамаагүй уур ундуугаа гаргадаг нь ч бий. Одоо хэн хүнгүй л Н.Алтанхуяг хэний уурыг дэврээсэн бэ гэсэн асуулт бие биедээ тавьж байна. Хэн нэг гэдэг нь тодорхой байхад асуугаад байдаг нь бас сонин хэрэг биш үү?

Д.Бичээчхүү

dorgio.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler